"Тод үсэг – 370” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Ховд аймагт боллоо



Баруун Монголын эрдэм оюуны уурхай болсон Ховд их сургууль дээр “Тод үсэг – 370” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний ээлжит VI бага хурлыг зохион байгуулж байна. ХИС-ийн НХУС-аас 2008 онд эрхлэн зохион байгуулсан Ойрад судлал ОУЭШБХ-ыг анх “Тод үсгийн 360 жилийн ой”-д зориулан «Тод үсгийн 360» сэдвээр зохион байгуулж байв. Тус ОУЭШХ-д БНХАУ-ын Шинжиан, ӨМӨЗО, Япон, Монгол улсын ШУА, МУБИС, “Тод номын гэрэл” төвийн эрдэмтэн судлаачид оролцож, тод үсгийн судлалын байдал, үсэгзүй, судрын тархац, дурсгал зэрэг өргөн хүрээтэй асуудлаар 30 илтгэл хэлэлцүүлжээ. Ойрад судлал ОУЭШБХ-ыг 2010 оноос эхлэн 2 жилд 1 удаа дараах сэдвүүдээр зохион байгуулахаар болжээ.  Үүнд: «Ойрад судлал: Өнөө ба ирээдүй (Ховд., 2010-09-18–19)», «Ойрад судлал: Ойрад монголын түүх, соёлын зүтгэлтнүүд (Ховд. 2012-09-20–23)», XVII зууны үеийн Монголын төр шашны нэрт зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч Галдан бошигт хааны мэндэлсний З70 жилийн ойг тохиолдуулан «Галдан бошигт судлал (Ховд хот, 2014-07-24)», «Ойрад монголчуудын биет бус соёлын өв (Ховд хот, 2016-9-16–18)» гэсэн сэдвээр зохион байгуулж иржээ.

1968 онд тод монгол үсэг зохиосны 320 жилийн ойг Монгол улс, ОХУ-ын Халимаг, 1998 онд 350 жилийн ойг ОХУ-ын Алтайн бүгд найрамдах улсын Горно-Алтайск, Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, 2008 онд 360 жилийн ойг Ховд аймгийн төв Ховд хотод, 2018 онд тод монгол үсэг зохиосны 370 жилийн ойг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод тус тус тэмдэглэж олон улсын хурал зохион байгуулж дотоод гадаадын нэр бүхий судлаачид тод үсгийн түүхэн үндэс, тод үсгийн сурвалж бичгийн судлан шинжилсэн тойм, тод үсгийн сурвалж тэдгээрийн агуулга, тод үсгийн дүрмийн онцлог, эгшиг зохицох ёс, нийгэм соёлын ач холбогдол зэрэг асуудлыг хөндөн өгүүлсэн байна.

Ховд Их Сургууль-н зураг.

Эдүгээ зохион байгуулж буй Ойрад судлал ОУЭШ YI хуралд Орос, БНХАУ, Япон, Герман, Чех зэрэг 5 орны судлаачид оролцож, 26 илтгэл хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралд Монгол улсын томоохон их сургууль, төрийн бус байгууллагын төлөөлөл болох МУИС-ийн Хүмүүнлэгийн салбарын захирал, доктор, профессор Н.Дэлгэржаргал, “Тод номын гэрэл төв”-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бат-Амгалан, МУБИС-ийн багш, доктор, профессор Ц.Гантулга, ТНУС-ийн Монголын түүхийн тэнхимийн багш, Тод номын гэрэл төв ТББ-ийн гүйцэтгэх захирал, проф, Түүхийн ухаан доктор (Ph.D) На. Сүхбаатар, МУИС-ийн багш, доктор Б.Түвшинтөгс нарын зочид урилгаар оролцож байна.

Ховд Их Сургууль-н зураг.

Гадаадын зочид төлөөлөгчдөөс ОХУ-ын Халимагийн БНУ-ын Халимагийн их сургуулийн “Монголын ард түмний соёлын өв” Олон улсын шинжлэх ухааны төвийн захирал, Аман зохиолын ба соёл урлагийн тэнхимийн профессор Хабунова Евдокия Эрендженовна, Бүгд Найрамдах Соёлын яамны Ардын урлагийн Бүгд Найрамдах Улсын Төвийн захирал, Халимагийн утга зохиолын ба сэтгүүлчийн тэнхимийн дэд профессор, Xэл бичгийн ухааны доктор Садалова Тамара Михайловна, Халимагийн хэл бичгийн ба Дорно дахины судлалын дээд сургуулийн захирал Лиджиев Мингиян Алексеевич нарын зэрэг 3 судлаач, Япон улсын Токио хотын Азийн их сургуулийн судлаач доктор (Sc.D) Арай Юкиасу, Герман улсын Goettingen University-ын судлаач Johannes Reckel, Чехийн Масарик их сургуулийн Урлагийн сургуулийн Хэл шинжлэл болон Балтик хэлний тэнхимийн багш Сбра Ондрей зэрэг судлаачид оролцож байна.

Ховд Их Сургууль-н зураг.

Ховд Их Сургууль-н зураг.

Ховд Их Сургууль-н зураг.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ