Admin 11/19/2019 Photo, Design 5 ХИС-ийн захирал Б.Нямдорж Күнзийн институтын Хятад талыг хариуцсан шинэ захирлыг хүлээн авч уулзлаа ХИС-ийн захирал Б.Нямдорж /2019.11.18/-ны өдөр ХИС-ийн дэргэдэх Күнзийн институтад ажиллахаар томилогдсон Хятад талын захирал Zhan Xinyan-ийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Күнзийн институтын цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцож, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр ярилцсан байна.Захирал Б.Нямдорж институтын зүгээс ойн хүрээнд ХИС-ийн урлагийн заалны тохижилтод онцгой анхаарч, 60 орчим сая төгрөгийн өртөг бүхий сандал хандивласан явдлыг онцлон талархал илэрхийлээд, ХИС-ийн 11/19/2019
Admin 11/18/2019 Photo, Design 5 Ховд их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн их семинар боллоо Их семинарт НХУС-ийн профессор багш нар болон мэргэжлийн ангийн оюутан залуус, түүх соёл судлаачид хамрагдлаа. Энэ үеэр “Монгол костюмс” компанийн захирал, доктор, профессор Б. Сувд "Монгол хувцасны түүх соёл, тархалт" сэдэвт лекц уншиж, найруулагч Б.Баяр "Монгол хувцасны нууц товчоо" баримтат киноны талаар сонирхолтой ярилцлага хийв.“Монгол костюмс” компанийн захирал, доктор, профессор Б. Сувд дэлхийгээр тархсан монгол хувцасны талаар шинэ баримтуудыг дэлгэж, эл судалгаанд хэрхэн татагдаж орсон 11/18/2019
Admin 11/17/2019 Photo, Design 5 “Сургуулийн өмнөх боловсрол-хүний хөгжилд нөлөөлөх нь” аймгийн анхдугаар зөвлөгөөн боллоо Ховд аймгийн Сургуулийн өмнөх боловсролын салбарын анхдугаар зөвлөгөөн 11 дүгээр сарын 17-ны өдөр “Сургуулийн өмнөх боловсрол-хүний хөгжилд нөлөөлөх нь” сэдвийн хүрээнд өрнөв. Зөвлөгөөнийг Ховд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нээж үг хэлсэн бөгөөд Сургуулийн өмнөх боловсролын салбарын түүхэн хөгжил, өнөөгийн бодлого чиглэл, цаашдын зорилтын талаар танилцуулсан юм. Монгол Улсад тэртээ 1930 онд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын суурь тавигдсан бол Ховд аймагт 1944 онд анхны цэцэрлэг байгу 11/17/2019
Admin 11/8/2019 Photo, Design 5 “Ховд түншлэл-2019” төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн арга хэмжээ болов Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын ивээл дор “Ховд түншлэл-2019” төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн арга хэмжээ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн удирдах ажилтнууд болон Хөгжил политехник коллежийн захирал, багш, оюутнууд, түншлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцсон юм. “Ховд түншлэл-2019” төр, хувийн хэвшлийн түншлэгчдийн арга хэмжээг Мэргэжлийн боловсролын Үндэсний зөвлөлийн Орон нутгийн салбар зөвлөл, Дэлхийн Зөн ОУБ, Ховд АЗЗА ТӨХК зэрэг б 11/8/2019
Admin 11/4/2019 Photo, Design 5 Жаргалант сумын ЕБ-ын 7-дугаар сургууль дотуур байр, урлагийн заал, спортын талбайтай боллоо БСШУСЯ, Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын Ерөнхий боловсролын 7-р сургуулийн захиалгаар Улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Гранд пасикал” ХХК хариуцан гүйцэтгэсэн 7-р сургуулийн дотуур байр, урлагийн заал, спортын талбайн цогц бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.Нээлтийн үйл ажиллагаанд аймаг, орон нутгийн удирдлагууд, салбарын байгууллагуудын удирдлага, төлөөллүүд, сурагчдын эцэг эхчүүд оролцсон юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нэг сая 11/4/2019
Admin 11/4/2019 Photo, Design 5 "Шувуун саарал-2019" богино өгүүллэг, уран уншлагын наадамд 102 авьяастан оролцов Ховд аймгийн Нийтийн номын сангаас "Шувуун саарал-2019" богино өгүүллэг, уран уншлагын наадмыг 23 дахь жилдээ зохион байгуулав. Наадмыг Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 113 жилийн ойд зориулан зохион байгуулснаараа онцлогтой. Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн уран бүтээлийг уншигчдад сурталчлах, улмаар сурагчдын сэтгэлгээг хөгжүүлэх, эх хэлний зөв хэрэглээг хэвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, номтой 11/4/2019
Admin 10/30/2019 Photo, Design 5 Ховд аймгийн БСУГ-аас физикийн багш нар болон сурагчдад зориулсан сургалт зохион байгуулж байна Ховд аймгийн Боловсрол соёл урлагийн газраас багш нарын онолын болон арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бага анги, математик, физик, хими, биологи, гадаад хэлний багш нарын вакуумжуулсан сургалтыг үе шаттай зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл Физикийн хичээлийн багш нарыг чадваржуулах, сурагчдыг хөгжүүлэх сургалт 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд явагдаж байна. Энэхүү сургалтад ерөнхий боловсролын сургуулийн физикийн багш болон физикийн хичээлийг сонирхон судалж буй сурагч 10/30/2019
Admin 10/22/2019 Photo, Design 5 "Баруун бүсийн аймгуудын математикийн олимпиад"-д Ховд аймаг III байранд шалгарчээ Монголын математикийн олимпиадын хороо, Ховд аймгийн ЗДТГ, БСУГ, Цэцэг сумын ЗДТГ-тай хамтран Академич, доктор, профессор Т.Жанлавын нэрэмжит "Баруун бүсийн аймгуудын математикийн олимпиад"-ыг Ховд аймгийн Цэцэг суманд энэ сарын 18-20-ны хооронд амжилттай зохион байгууллаа. Баруун бүсийн шилдэг математикч багш сурагчдыг шалгаруулах, улсын олимпиадад оролцох эрх олгох, шилжин явах цомын эзэн багийг шалгаруулах зорилгоор Монголын математикийн олимпиадын хороо 2015 оноос хойш тус олимпиадыг жил бүр 10/22/2019
Admin 10/14/2019 Photo, Design 5 М.Сарантуяа: Монгол бичиг сурах хамгийн амархан арга бол эхийг шимтэн унших, бичих Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын VI сургуулийн сурагчдад үндэсний өв соёлыг судалж, үлгэр жишээ суралцахын ач холбогдлыг таниулж яваа эрхэм багш нарын нэг бол Монгол Улсын Зөвлөх багш М.Сарантуяа юм. Тэрбээр Монгол хэл, бичиг, уран зохиолын багш мэргэжлээр боловсролын байгууллагад 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол бичгийн хичээлийг түлхүү сонирхон судалж, түгээн дэлгэрүүлж байгаа юм. Түүний сургалтын заах арга зүй, туршлагын талаар ярилцлаа.-Таныг монгол бичг 10/14/2019
Admin 10/5/2019 Photo, Design 5 Аймгийн Тэргүүний сургуулиар Жаргалант сумын ерөнхий боловсролын "Прогресс" сургууль шалгарлаа Жил бүрийн 10-р сарын 5-ны өдрийг Дэлхийн болон Монголын багш нарын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Монголын багш нарын баярын 53 дахь удаагийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт “Багшаа хүндэтгэе” багш нарын баярын хурлыг зохион байгууллаа. Хурлын эхэнд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү 2018-2019 оны хичээлийн жилд хийж хэрэгжүүлсэн ажил, зорилго зорилтоо хэрхэн хэрэгжүүлж, ямар ололт амжилт гаргасан талаар тайлан илтгэл танилцууллаа.Энэ хичээлийн жилд Ховд аймг 10/5/2019