Боловсрол

Алтай сумын Хүүхдийн Янзагахан цэцэрлэгийн барилгын тааз хотойж, хананд цууралт үүсжээ

Аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан Алтай суманд ажиллах үеэрээ тус сумын Хүүхдийн “ЯНЗАГАХАН” цэцэрлэгийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцлаа. Тус цэцэрлэг нь 19 багш ажилчидтай,125 хүүхэд хүлээн авах ёстойгоос өнөөдрийн байдлаар 164 хүүхдийг хамруулж СӨБ олгож байна.         Цэцэрлэгийн барилгыг Алтай сумыг нүүлгэн шилжүүлэх үед буюу 2008 онд барьсан. Тэр цагаас хойш их засвар хийгдээгүй байна. Ашиглалтын явцад цэцэрлэгийн барилгын дэ
2/21/2022

Сурагчдын ирц аймгийн хэмжээнд 90 орчим хувьтай байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг энэ сарын 14-өөс эхлэн 100 хувь танхимаар эхлүүлсэн. Сурагчдын ирц Ховд аймагт ямар байгаа талаар  аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газраас тодрууллаа. Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд 25 сургуульд 20671 сурагч хамрагдаж байгаа. Хичээлийн эхний өдөр буюу хоёрдугаар сарын 14-нд 18487 буюу 89,4 хувь нь хичээлдээ ирсэн байна. Харин Ковидын шалтгаантай /өөрөө болон гэр бүлийн гишүүд нь халдвар авсан/ 190 хүүхэд хичээлдээ ирээ
2/16/2022

Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэг "ГЭР ЦЭЦЭРЛЭГ"-ээ хурааж шинэ байртай боллоо

Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн хамт олон сүүлийн 10 гаруй жил "ГЭР ЦЭЦЭРЛЭГ"-т үйл ажиллагаа явуулж ихэнх хүүхэд багачуудад сургуулийн өмнөх боловсрол олгож ирсэн. Тэгвэл энэ жилээс "ГЭР"-ээ хурааж шинэ байртай боллоо. Тус цэцэрлэгийн 100 хүүхдийн барилгын өргөтгөлийг "ТУРЛИАХ" ХХК  улсын төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар  барьж гүйцэтгэн хүлээлгэн өглөө. Ингэснээр тус цэцэрлэгийн 175 хүүхэд тохилог, аюулгүй орчинд сурч хөгжих боломжтой болов.ВИДЕО:
1/8/2022

Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар сургууль 24 төрлийн сонгон, дугуйланд давхардсан тоогоор 1400 гаруй хүүхдүүдийг хамруулжээ

Хөгжлийн ямар нэгэн бэрхшээлгүй ч сургууль, анги, хамт олон дотроо нийгэмшиж, хөгжиж чадахгүй байгаа хүүхдүүд олон бий. Үе тэнгийнхний харилцаа хандлагыг өөрчилж, эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлчихвэл хүүхэд бүр ижил тэгш хөгжих боломжтой. Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 7 дугаар сургууль энэ жишгийг хэрэгжүүлж байна.  Тус сургууль 1450 сурагчтай.  2018-2021 онд “Хүүхэд нэг бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь төсөл”-ийг бага боловсролын түвшинд хэрэг
12/9/2021

Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж нь БНСУ-ын "Жонжү Пижон" их сургуультай хамтран ажиллана

Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж нь БНСУ-ын "Жонжү Пижон" их сургуультай хамтран ажиллаж, хамтарсан "Хос дипломын хөтөлбөр" хэрэгжүүлнэ.“Хос дипломтой төгсөх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны хүрээнд ХПК-ийн Захирал Д.Баярмаа, Жонжү Пижон Их сургуулийн Захирал Мүн Юүн Гү нар 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр "Хамтын ажиллагааны гэрээ" байгуулан гарын үсэг зурлаа.Энэхүү гэрээнд Монгол, Солонгос хоёр улсын хуулийг чанд сахиж, орчин үеийн даяаршсан сургуулийг бий болгохын тулд
12/9/2021

Хөгжил Политехник коллеж 960 оюутны хичээлийн шинэ байртай боллоо

МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН-ХӨГЖЛИЙН ИРЭЭДҮЙЭдүгээ 77 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй Хөгжил политехник коллеж нь 130 гаруй багш, ажилтантай.Тус сургуулийг сонгон суралцах оюутан залуусын тоо жилээс жилд өссөөр энэ хичээлийн жилд 32 мэргэжлээр 1200 гаруй суралцагчтай болжээ. 2017 онд тус сургуульд 450 хүүхэд элсэж байсан бол 2020-2021 оны хичээлийн жилд 750 оюутан элсүүлсэн байна.Энэ нь тус сургуулийн сургалтын чанар, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан хэрэгцээтэй мэргэжлээр сургаж бас ажлын
10/25/2021

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллав

Өнөөдөр /2021.10.23/ УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллав.Энэ үеэр боловсролын байгууллагын багш, ажилчдын төлөөлөлтэй уулзаж тэдний санал бодлыг сонслоо.Уулзалтын үеэр Л.Энх-Амгалан сайд:-2021-2022 оны хичээлийн жилийн онцлог,-УИХ-д өргөн барьсан боловсролын багц хуулийн төслийн гол өөрчлөлт,-Ховд аймгийн хэмжээн дэх боловсролын хөрөнгө оруулалт гэсэн багц сэдвээр мэдээлэл хийв.Уулзалтад оролцсон багш, ажилчид суурь цали
10/23/2021

Манхан, Мөнххайрхан сумын сурагчид Тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрт хамрагдаж байна

Монгол экологи төв ТББ-ын хамт олон энэ оны 10 дугаар сарын 05-10-ны хооронд Ховд аймагт ажиллав. Энэ үеэрээ Манхан, Мөнххайрхан сумдад  Тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийнхөө нэг дэд хөтөлбөр болох “ЗАЛУУСЫН ХҮЧ” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь сурагчдыг хооронд нь танилцуулж, багийн үйл ажиллагаагаар дамжуулан орон нутагт тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдлийг эрэлхийлэх зорилготой юм. Энэхүү арга хэмжээнд дээрх сумдын ЕБС-ын 9-12 дугаар ангийн сурагчдыг хамру
10/14/2021

Манхан, Мөнххайрхан сумын 12 жилийн дунд сургууль “СУРАГЧИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАНХИМ”-тай боллоо

Монгол Экологи төв ТББ санаачилан Европын холбооны санхүүжилтээр Манхан, Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуульд “СУРАГЧИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТАНХИМ” байгуулж хүлээлгэн өглөө. Хойч үедээ эрүүл байгаль, соёлын өв, байгалийн баялаг, экологийн боловсрол олгох зорилготой Монгол Экологи төв ТББ нь Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус хөтөлбөрийнхөө хүрээнд энэхүү танхимыг тохижуулсан байна. Энд ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдад зориулан сүүлийн үеийн технологи, компьютер, өндөр хурдны инте
10/13/2021

Сурагч Б.Хишигтөгөлдөр монгол бичгийн бүтээлээр үзэсгэлэн гаргав

Ховд аймгийн Манхан сумын eрөнхий боловсролын сургуулийн 8а ангийн сурагч Б.Хишигтөгөлдөр монгол бичгийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа.“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3”, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт, 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах үүднээс Ховд аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл болон бусад байгууллагууд шат дараатай ажил зохион байгуулж байна.Мөн монгол бичиг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, монгол хэл, бичгийн мэдлэг, ур чадв
10/11/2021
Ховдын мэдээ