Боловсрол

Ховд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө тэргүүний ивээл дор “ШИНЭ ЗУУНЫ ЭЦЭГ ЭХЧҮҮД” гэр бүлийн зөвлөгөөнийг аймгийн хэмжээнд зохион байгуулах гэж байна.

Уриа:Шинэ зууны эцэг эхчүүд бид хүүхдийнхээ нас, сэтгэхүй, хувийн онцлогийг нь ойлгож, хүмүүжлийн эерэг аргаар харилцдаг бахархан дуурайх хүн нь байцгаая.Зорилго:Шинэ зууны хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлог, хэрэгцээ, хандлагад тохирсон хүүхдээ сурган хүмүүжүүлэх шинэ арга барил, шийдэлд суралцах, хүний эрхэд суурилсан гэр бүл дэх  эерэг харилцааг бэхжүүлэхэд эцэг эхийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэхСанаачлагч: Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газарЕрөнхий ивээн тэтгэгч: Дэлхийн Зөн Ховд о
5/12/2017

Ховд аймгийн 12 жилийн 6-р сургуулийн сурагчид "Мөнгөн хонхны баяр"-аа тэмдэглэв.

Ховд аймагт  Ерөнхий боловсролын 25 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрт нийтдээ 18000 гаруй сурагч суралцаж байгаа бөгөөд  энэ хичээлийн жилд  Бүрэн дунд боловсролыг  1543 сурагч, Суурь боловсролыг 1105 сурагч, бага боловсролыг 1503 сурагч эзэмшин Эрдмийн баяраа тэмдэглэж байна.Аймгийн хэмжээнд  үйл ажиллагаа  явуулж буй 25 сургуулийн нэг нь 12 жилийн 6-р сургууль юм. Тус сургууль нь 2006 онд анх байгуулагдсан. Тэгвэл энэ сургуулийг байгуулагдаж үүдээ
5/11/2017

Ховд аймгаас 1411 сурагч Элсэлтийн ерөнхий шалгалтанд орно.

Монгол улсын  хэмжээнд  Их, дээд сургуульд  элсэгчдийн сурах ерөнхий чавдар, мэдлэгийн түвшинг  тогтоох зорилготой  Элсэлтийн ерөнхий шалгалтын  2017  оны шалгуулагчдын  бүртгэл  орон даяар 02 сарын 01-ний өдрөөс эхэлж  04 сарын 14-ны 18:00 цагт  дууссан  байна.  2017 оны Элсэлтийн  Ерөнхий  Шалгалтанд  Ховд аймгаас  1411 сурагч оролцохоор бүртгүүлжээ.  Элсэлтийн ерөнхий шалгалт  Жаргалант сумын ЕБ-ын
5/9/2017

ХОВДЫН ЗАЛУУЧУУДЫГ НЭГТГЭСЭН АСК-2017 АМЖИЛТТАЙ БОЛЛОО.

Ховд аймгийн 16 сумын залуучууд  нэгэн дээвэр дор цуглаж, авъяас билэг, авхаалж самбай, оюун ухаанаа уралдуулж “Зөв Монгол Залуу” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан АСК-2017 тэмцээнд амжилттай оролцлоо. Ховдын авъяаслаг залуучуудыг нэгтгэсэн энэхүү тэмцээнийг өдгөө 10 жилтэйгээ учран золгож буй “Ховдын Түүчээ”оюутан залуучуудын холбоо, Ховд аймгийн  нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан юм. АСК-2017 тэмцээнийг Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт үз
5/8/2017

“Оюуны их сорилго” олимпиадад Жаргалант сумын Прогресс сургуулийн баг 69,44 оноогоор тэргүүллээ.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын нэрэмжит  багийн, олон төрөлт хичээлийн “Оюуны их сорилго” олимпиад 2 өдөр амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.  Ховд аймгийн Ерөнхий боловсролын  24 сургуулийн 120 сурагч, багш нарынхаа хамт оролцон Математик, Физик, Сэтгэх чадвар, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл гэсэн 5 хичээлээр мэдлэг оюунаа сорин өрсөлдсөн “Оюуны их сорилго” олимпиадад Жаргалант сумын Прогресс сургуулийн баг  69,44 оноог
5/7/2017

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын нэрэмжит багийн, олон төрөлт хичээлийн “Оюуны их сорилго” олимпиад эхэллээ.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын нэрэмжит  багийн, олон төрөлт хичээлийн “Оюуны их сорилго” олимпиад Жаргалант сумын Прогресс сургууль дээр өнөөдөр эхэллээ. Энэхүү олимпиад нь сурагчдын багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, мэдлэг оюунаа хөгжүүлэх хүсэл зоригийг нь дэмжих, оюуны чадавхи, өндөр зорилго бүхий оюутан болоход нь туслалцаа үзүүлэх зорилготой бөгөөд 24 сургуулийн 120 сурагч, багш нарынхаа хамт оролцон Математик, Физик, Сэтгэх чад
5/6/2017

Ховд Их Сургуулийг энэ жил 956 оюутан төгсөнө.

Баруун бүсийн боловсрол, соёл, шинжлэх ухааны төв Ховд их сургуулийн 35 дахь удаагийн төгсөлтийн баяр “Дурсамж хичээл”-ийн үйл ажиллагааг Байгалийн шинжлэл, технологийн  сургууль,  Оюутны холбоо хамтран зохион байгууллаа. Дурсамж хичээлийн үйл ажиллагааны нээлтэд ХИС-ийн захирал, доктор М.Алтанбагана, дэд захирлууд, бүрэлдэхүүний сургуулийн захирлууд, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо, эрдэмтэн багш нар, оюутнууд оролцлоо. 2016-2017 оны хичээлийн жилд Ховд их сургу
5/6/2017

Ховд аймгийн Нийтийн номын сангийн хамт олон спортын тэмцээнд улсад тэргүүлж, Шилжин явах цомын эзэд боллоо.

Үндэсний номын сан, БХИС, Монголын Номын сангуудын консерцумаас хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулсан Номын санчдын уулзалт зөвлөгөөн, спортын наадамд Ховд аймгийн номын санчид амжилттай оролцоод ирлээ. Тус арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан системийн улсын аварга шалгаруулах спортын тэмцээнд Т.Эрдэнэтуяа захиралтай  Ховд аймгийн Нийтийн Номын сангийн баг хамт олон тэргүүлж Алтан цом болон Шилжин явах цомын эзэд болжээ. Өөрөөр хэлбэл: Холимог Волейбол төрлөөр-Алтан меда
5/3/2017

Нийтийн номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээлийн төв байгуулагдсаны 10 жилийн ой боллоо.

Монгол улс, АНУ-тай димломат харилцаа тогтоосны 30 жил, Ховд аймгийн Нийтийн номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төв байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан АНУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Замдал Галт Ховд  аймагт ажиллав. Тэрээр дагалдан яваа хүмүүсийн хамт Ховд аймгийн Нийтийн номын сангийн Америкийн соёл мэдээллийн төвийн 10 жилийн ойн  баярын үйл ажиллагааны нээлтэнд оролцлоо. Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг даргын
4/20/2017

Чандмань сумын ЕБС-д “Физикийн лаборатори” байгууллаа

Физик-математикийн ухааны доктор, профессор Уулын овогт Содномдаржаагийн Мягмарсүрэн багшийн нэрэмжит “Физикийн лаборатори”-ийг Ховд их сургууль, С.Мягмарсүрэн агсны хань, үр хүүхэд, ах дүү, Чандмань сумын Ерөнхий боловсролын сургууль хамтран тохижуулж 2017 оны 04 сарын 17-ны өдөр албан ёсоор нээж тууз хайчиллаа. Физик-математикийн ухааны доктор, профессор Уулын овогт Содномдаржаагийн Мягмарсүрэн агсан нь 1954 онд Ховд аймгийн Чандмань сумын Ац богд уулын Бялзуухайн зусланд төрсөн бөгөөд 11 дүүт
4/21/2017
Ховдын мэдээ