Admin 10/5/2021 Photo, Design 5 "Дэлхийн багш нарын 27 дахь өдөр, Монголын багш нарын 55 дахь өдөр"-өөр "Чадварлаг багш", Шилдэг сургууль, багш, сурагчдыг шагнаж урамшуулав Өнөөдөр /2021.10.05/ Дэлхийн багш нарын 27 дахь өдөр, Монголын багш нарын 55 дахь өдөр. Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, Ховд их сургууль хамтран багш нарын баярын хүндэтгэлийн арга хэмжээг Ховд их сургууль дээр зохион байгуулав. Энэ үеэр 2020-2021 оны хичээлийн жилийн зорилт, амжилт ололтын талаар Боловсролын газрын дарга Б.Алтангэрэл илтгэл тавилаа. Ковид-19 цар тахлын улмаас өнгөрсөн хичээлийн жилийн ихэнх хугацаанд сургалтыг цахимаар явуулсан ч багш, сурагчдын уйгаг 10/5/2021
Admin 9/28/2021 Photo, Design 5 Боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзав Аймгийн Онцгой комиссын хурлаас ирэх долоо хоногийн Даваа гараг /2021.10.04/-аас эхлэн 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг танхимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.09.28/ аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Боловсролын газрын дарга Б.Алтангэрэл нар Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, цэцэрлэгийн эрхлэгчдийг хүлээн авч уулзав.Энэ үеэр аймгийн Онцгой комиссын хурлаас гаргасан тогтоол, шийдвэрийг танилцуулж танхимын сургалтыг халд 9/28/2021
Admin 9/16/2021 Photo, Design 5 ЕБС-ийн 6-р ангийн сурагчид 09 сарын 20-ноос танхимаар хичээллэнэ Аймгийн онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.Тодруулбал ЕБС-ийн 6 дугаар ангийн сурагчдын хичээлийг 9 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, танхим болон цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэн, бэлтгэл ханган ажиллаж байна.Харин коронавируст халдварт цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан 1-5 дугаар ангийн сурагчдын цахим сургалтыг 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгаж, цэцэрлэгийн үйл ажиллагааг 10 дугаар сарын 1 9/16/2021
Admin 9/15/2021 Photo, Design 5 Ховд аймаг ЭЕШ-ын дүнгээр улсын хэмжээнд 6 дугаар байранд шалгарчээ Боловсролын үнэлгээний төв stat.eec.mn сайтаараа дамжуулан аймгийн боловсролын газар, сургуулиудад жил бүрийн элсэлтийн шалгалтын дүн оноонд анализ, дүгнэлт хийх боломжийг бүрдүүлдэг.Тус сайтаас авсан мэдээллээр Ховд аймаг 2020-2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж онооны үзүүлэлтээр улсын хэмжээнд 6-р байранд, Монгол хэлний хичээлээр хоёрдугаар байранд тус тус шалгарлаа. Тодруулбал, ЭЕШ-ийн нэгдсэн дүнгээр нийт 522,6, Монгол хэлний хичээлээр 563 хэмжээст оноо авсан байна.Үүнээс гадна Мате 9/15/2021
Admin 9/11/2021 Photo, Design 5 Жаргалант сумын 5-р цэцэрлэг сургалтын 6 төвтэй “Цэцэгхэн” ногоон хотхон байгуулжээ Жаргалант сумын 5-р цэцэрлэг нь 2021-2022 оны хичээлийн жилд 26 багш, ажилчидтайгаар 4 бүлэгт 4-5 насны 120 хүүхэд хүлээн авч сургалтын өмнөх боловсрол эзэмшүүлж ажиллахаар бэлтгэлээ хангажээ. Энэ хичээлийн жилийг угтан тус цэцэрлэгийн хамт олон гаднах талбайдаа сургалтын 6 төвтэй “Цэцэгхэн” ногоон хотхон байгуулжээ.“Тогтвортой хөгжлийн боловсрол 2030” хөтөлбөрт тусгагдсан бүх нийтэд экологийн боловсрол олгох зорилтын хүрээнд хүүхэд багачууддаа экологийн боловсрол олгох ногоон байгууламжаа нэмэг 9/11/2021
Admin 9/1/2021 Photo, Design 5 Ховд аймагт 2021-2022 оны хичээлийн жилд 21000 гаруй сурагч Ерөнхий боловсролын сургуульд суралцана Ховд аймаг төрийн өмчийн 25 сургууль, 33 цэцэрлэгтэй. Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 21000 гаруй сурагч хамрагдана.Коронавируст халдварын тархалт өндөр байгаа учраас 1-6 дугаар ангийн сурагчдын хичээлийг 09 дүгээр сарын 10 хүртэл цахимаар 7 ба түүнээс дээш ангийн сурагчдын хичээлийг танхимаар зохион байгуулж байна. Танхимын сургалтад хамрагдах сурагчдын 50 орчим хувь нь өнөөдөр /09.01/ хичээлдээ иржээ. Харин багш, ажилчдын 85 хувь нь хүүхдээ хүлээн авах бэлтгэлээ хангаж сургалт 9/1/2021
Admin 8/25/2021 Photo, Design 5 Нэгдүгээр ангид орох хүүхдүүдийн цахим бүртгэл өнөөдөр дуусна ЕБ-ын сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэлийг энэ жил орон даяар цахимаар зохион байгуулж буй. Ховд аймгийн хэмжээнд энэ хичээлийн жил нэгдүгээр ангид нийт 2126 хүүхэд элсэх албан ёсны тоог аймгийн БСУГ-аас гаргажээ. Зургаан настнуудын хичээлийн бүртгэл энэ сарын 16-наас эхлэн цахимаар явагдаж эхэлсэн бөгөөд аймгийн хэмжээнд нэгдүгээр ангид элсэх сурагчдын /2021.08.24-ний байдлаар/ 925 нь сургуульдаа бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулсан байна. Цахим бүртгэ 8/25/2021
Admin 8/23/2021 Photo, Design 5 Ховд аймаг: ЭЕШ-д оролцогчдоос 5 сурагч 800 оноо авчээ 2021 оны ЭЕШ энэ сарын 19-22-ны хооронд амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн шалгалтад 10 хичээлээр давхардсан тоогоор 3241 шалгуулагч шалгалт өгөх ёстойгоос 2886 буюу 89 хувийн ирцтэй шалгагдсан байна. Үүнээс 10 хичээл тус бүрээс хамгийн өндөр ирцтэй нь Математик, Нийгэм судлалын хичээл 91 хувьтай байсан бол хамгийн бага ирцтэй нь Орос хэлний хичээл 62.5 хувь, Газарзүйн хичээл 67.4 хувьтай байна. Шалгалтад оролцоогүй сурагчдын ихэнх нь өмнөх оны төгсөгчид байв. Нийт 10 хи 8/23/2021
Admin 8/20/2021 Photo, Design 5 Аймгийн МХГ-аас ЭЕШ-ын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна МХЕГ-ын даргын баталсан 01/124 дүгээр удирдамжийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсрол, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж байна. Мөн УОК-ын даргын баталсан ЭЕШ-ыг зохион байгуулах үед Коронавируст халдвар “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам болон бусад холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар ажиллаж байна. ЭЕШ-ыг I, II д 8/20/2021
Admin 8/20/2021 Photo, Design 5 Ховд аймаг: ЭЕШ-д оролцогчдоос хамгийн өндөр буюу Монголын түүхийн хичээлээр 83, Англи хэлний хичээлээр 93 оноог тус бүр нэг сурагч авчээ Энэ жилийн ЭЕШ Монгол улсын түүх, Англи хэлний хичээлийн шалгалтаар эхэлсэн. Аймгийн хэмжээнд Монгол улсын түүхийн хичээлийг 51 шалгуулагч сонгож, тэдний 40 нь, Англи хэлний хичээлийг 377 шалгуулагч сонгож, тэдний 340 нь шалгалтад оров. Өөрөөр хэлбэл, тухайн 2 хичээлээр шалгалтад орвол зохих 428 шалгуулагчаас 380 шалгуулагч Жаргалант сумын I, II сургууль дээр байрлах шалгалтын төвд шалгагдаж, нийт ирц 88.8 хувьтай байна. Монгол улсын түүхийн хичээлээр хамгийн өндөр буюу 83 оноо, 8/20/2021