Admin 2/14/2019 Photo, Design 5 Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-ийн бүртгэл эхэлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ ЭЕШ ерөнхий боловсролын "Цөм" хөтөлбөрийн агуулгын хүрээнд авагдахаар төлөвлөсөн байна. Шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор 7 хоногийн хугацаанд үнэлгээний төвийн мэргэжилтнүүд нийслэлийн ЕБС, зарим аймгийн сургуулиуд дээр очин, сурагчид болон багш нарт зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана. Бүртгэлийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийгдэхгүй гэдгийг тодотголоо. Нэг л удаа бүртгэлийн баталгаажуулалтыг хийнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгч, дээд тал нь 10 х 2/14/2019
Admin 2/12/2019 Photo, Design 5 Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид 4 долоон хоногийн “Бямба” гаригт хичээллэнэ Ховд аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хэвийн явагдаж байна. 2018-2019 оны хичээлийн жилийн 2-р улирлын сурагчдын амралт 01-р сарын 21-нд дууссан боловч аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдсэнтэй холбогдуулан БСШУС-ын сайдын тушаалаар ерөнхий боловсролын сургуулиудыг 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 02 дугаар сарын 04-ийг дуустал, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 21-25- 2/12/2019
Admin 2/1/2019 Photo, Design 5 Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч, профессор Б.Нямдорж болон ХИС-ийн хамт олон сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ 17 дугаар жарны “Тийн Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч, профессор Б.Нямдорж болон ХИС-ийн хамт олны зүгээс сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. ВИДЕО: 2/1/2019
Admin 1/29/2019 Photo, Design 5 Ховд их сургууль ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв Монголын уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан Ховд их сургуулийн захиргаанаас гавьяаныхаа амралтаа авсан ахмад багш, ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.Энэ үеэр ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нямдорж сургуулийнхаа 40 жилийн ойг угтан хийж буй ажлаа танилцуулж, ахмадуудаа идэвхтэй оролцохыг уриалжээ. 1/29/2019
Admin 1/29/2019 Photo, Design 5 Аймгийн боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо Ховд аймгийн “Удирдах ажилтны зөвлөгөөн”-ий хүрээнд аймгийн боловсролын салбар байгууллагуудын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн боллоо. Боловсролын салбарын 2018-2019 оны хичээлийн жилийн зорилт, үйл ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хичээлийн судалгааг хөгжүүлэх, сургалтын хөтөлбөрийн менежментийн үр дүнг сайжруулах арга зүйг орон нутагт нэвтрүүлэх, улмаар салбарын удирдах ажилтнуудыг чадваржуулах зорилготой уг зөвлөгөөнд Ховд аймгийн 17 сумын төрийн өмчийн 25 сургууль, 32 цэцэрлэг б 1/29/2019
Admin 1/18/2019 Photo, Design 5 Томуу, томуу төст өвчин нэмэгдсэнтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо Орон нутагт томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан БСШУС-ын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 дугаар тушаалаар аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулиудыг 2019 оны 01 дүгээр сарын 21-нээс 02 дугаар сарын 04-ийг дуустал, өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 21-25-ны өдөр хүртэлх хугацаанд хичээл, сургалтын 1/18/2019
Admin 1/14/2019 Photo, Design 5 СӨБ-ын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд “Гэр цэцэрлэг”-ийн үйл ажиллагаа чухал Ховд аймгийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 80 гаруй хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна. Өмнөх хичээлийн жилийг бодоход энэ жил өдрийн ангийн суралцагчдын тоо нэмэгдсэн ч хувилбарт сургалтанд хамрагдах хүүхдүүдийн тоо тодорхой хувиар буурчээ. Тиймээс аймгийн ИТХ-аар “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг батлуулан ажиллаж энэ хүрээнд “Гэр цэцэрлэг”-ийг нэмэгдүүлэхээр болсон байна. ВИДЕО: ВИДЕО: 1/14/2019
Admin 1/8/2019 Photo, Design 5 Ховд аймгийн БСУГ-аас “Багшийг чадваржуулах” орон нутгийн сургалтыг 4 дэх жилдээ зохион байгуулж байна БСШУ-ны сайдын 2013 оны А/287-р тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд, боловсролын сургалтын байгууллагын багш ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ын 2.5 болон 4.1 заалтуудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Ховд аймгийн БСУГ-аас 2018-2019 оны хичээлийн жилд Ховд аймгийн ЕБС болон СӨБ-ын байгууллагад 2,3,4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан “Багшийг чадваржуулах” орон нутгийн сургалтыг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Боловсролын чанарын шинэчлэлийн хүр 1/8/2019
Admin 12/24/2018 Photo, Design 5 Ховд их сургуулийн хамт олон шинэ оноо амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ХИС-ийн багш, ажилчдын шинэ жилийн баярын үйл ажиллагаа энэ сарын 21-ний өдөр ёслол төгөлдөр болж өнгөрөв. Баярын цэнгүүнийг нээж авьяаслаг оюутан суралцагчид урлагийн тоглолт толилуулсан бөгөөд энэ үеэр ХИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Нямдорж мэндчилгээ дэвшүүллээ. Баярын үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Ховд аймгийн аудитын газрын дарга Х.Болдбаатар тэргүүтэй аймаг орон нутгийн төлөөлөн хүрэлцэн ирж, ХИС-ийн хамт олонд хандан үг 12/24/2018
Admin 12/21/2018 Photo, Design 5 Монгол Улсын Гавьяат багш, ХИС-ийн зөвлөх профессор Д.Батчулууны сургалт, эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэн боллоо ХИС түүхт 40 жилийн ойн баяраа угтан томоохон ажлуудыг эхлүүлээд байгаа. Үүний нэг нь эрдэмтэн багш нарын цуврал бүтээлийн үзэсгэлэн юм. Энэ сарын 20-ны өдөр дөрөв дэх буюу Монгол Улсын Гавьяат багш, ХИС-ийн зөвлөх профессор Харуулчин овгийн Дагдангийн Батчулууны сургалт, эрдэм шинжилгээний бүтээлийн үзэсгэлэнг үр хүүхэд, хамаатан садан, эрхэм шавь нар, мөр зэрэгцэн ажиллаж байсан эрдэмтэн багш нарын талархлын үг, дурсамжит яриан дор өргөн дэлгэр зохион байгууллаа. Тус үзэсгэлэнд МУГБ Д.Батчулуу 12/21/2018