Боловсрол

Ховд аймгийн хэмжээнд төрийн өмчийн 29, хувийн хэвшлийн 13 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Эдгээрт нийтдээ 5600 орчим хүүхэд хамрагдаж байна гэсэн урьдчилсан тооцоог мэргэжлийн байгууллагаас өгч байна.

2016-2017 оны хичээлийн жилд Ховд аймаг  сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 1,1 пунктаар нэмэгдүүлж хамран сургалтыг 80 хувьд хүргэх зорилт тавин ажиллахаар болжээ. Одоогоор Ховд аймгийн хэмжээнд төрийн өмчийн 29 цэцэрлэг, хувийн хэвшлийн 13 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж нийтдээ 5600 гаруй хүүхэд хамрагдсан урьдчилсан тооцоо гараад байна. Үүний 3000 гаруй нь аймгийн төвийн буюу Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй цэцэрлэгүүдэд хамрагдаж байна. Тус сумын  8-р цэцэрлэг &
9/1/2016

Ховд аймгийн ЕБСургууль, цэцэрлэг, Их дээд сургуулиуд өнөөдөр шинэ хичээлийн жилийн нээлтээ хийж элсэгчидээ хүлээн авлаа.

Энэ хичээлийн жилд Ховд аймагт ЕБ-ын 24 сургуульд урьдчилсан байдлаар 18612 сурагчид суралцана Үүнээс Жаргалант сумын 7 сургуульд 8100 сурагчид элсэн суралцахаар өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтэндээ оролцлоо. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн баярын нээлтэнд аймаг орон нутгийн удирдлагууд мэргэжилтнүүдийн хамтаар оролцож  нэгэн шинэ хуудсыг эхлүүлж байгаа багш, сурагчиддаа амжилт хүслээ. Үе үеийн Засгийн газраас боловролын салбарыг
9/1/2016

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан баруун 5 аймгийн 150 оюутан тангараг өргөлөө.

Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангид алба хаасан оюутан цэргийн алба хаагчид  цэргийн үүрэгтний тангараг өргөлөө. Оюутан цэрэг хөтөлбөрт баруун 5 аймгийн 150 оюутан хамрагдсан байна.  Ховд аймгийн ЗХ-ний дугаар анги Ховд Их сургуулийг түшиглэн хэрэгжүүлсэн тус хөтөлбөрт Увс Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудаас Ховд Их сургуульд суралцаж буй 150 оюутан  хамрагдаж цэргийн эрдэмд суралцан  ийнхүү танг
8/15/2016

Ахлах ангийн сургалтын цөм хөтөлбөр буюу бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр орон даяар хэрэгжинэ.

2014 оноос эхлэн 2015, 2016 оны хичээлийн жилүүдэд  үндэсний хэмжээнд сургуулийн өмнөх болон бага дунд, суурь боловсролын сургалтанд шинэчлэл оруулж цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Тэгвэл 2016-2017 оны хичээлийн жилд Ахлах ангийн сургалтын цөм хөтөлбөр буюу бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Энэ ажлын хүрээнд Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга зүйн 4 хоногийн сургалтыг Ховд аймаг энэ с
8/11/2016

Багшаар ажиллах эрх олгох шалгалтанд 222 шалгуулагч оролцсоны 120 нь тестийн шалгалтандаа тэнцсэн байна.

Ховд Аймгийн Боловсрол Соёлын газар, СӨБ-ын байгууллага болон ЕБС-д багшаар ажиллах хүсэлт гаргасан, багш мэргэжлээр их, дээд сургууль шинээр төгсөгч нь холбогдох журмын дагуу багшаар ажиллах эрхийн шалгалтыг өгдөг болоод 3 жил болж байна. 2014 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байгаа дээрх шалгалт нь 8-р сарын 9 ний  өдөр орон даяар онлайн хэлбэрээр зохион байгуулагдав. Ховд  аймгийн тухайд энэ жил их дээд сургуулийг багш мэргэжлээр төгссөн 225 шалгуулагч багшлах эрх
8/11/2016

Элсэлтийн ерөнхий шалгалтанд 1401 сурагч хамрагдсанаас 4 хүүхэд 800 оноотой шалгагджээ.

ЭЕШ-ын журмын дагуу 400-аас дээш оноотой бүх сурагчид Монголын их дээд сургуулиудад орох, мөн хүссэн хувиараа сонгож авах боломжтой. Энэ жилийн хувьд Ховд аймгийн хэмжээнд 24 сургуулийн 1401 төгсөгч ЭЕШ-нд хамрагдсан. Үүнээс аймгийн хэмжээнд хйигдсэн онлайн бүртгэлд 901 хүүхэд бүртгүүлсэн байна. Энэ жилийн хувьд Ховд аймгийн хэмжээнд ЭЕШ-ын үндсэн 10 хичээлээс нийгмийн тухай мэдлэг болон биологийн хичээлээр нийт 4 хүүхэд 800 оноо авчээ.   
7/7/2016

ЭЕШ-ын хуваарь сонголт энэ сарын 6-8-ны өдрүүдэд хийгдэнэ

ЭЕШ-ын нэгдсэн дүн гарч  Их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх журмын дагуу бүртгэл эхэллээ.  Энэ жилийн хувьд   1390 төгсөгч  батламжаа гардан авчээ. Энэ жил Ховд  аймгийн хэмжээнд 24 сургуулийн 1401 төгсөгч ЭЕШ-ыг монгол хэл бичгийн шалгалтаар эхлэн өгсөн. Үүнээс 1390 төгсөгч үндсэн 10 хичээлээр энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтанд орж  энэ сарын 1-нд оноо нь гарсан байна. Монголын их дээд сургуулиудын консорциумын гишүүн их, дээд сургууль, коллежид Хов
7/4/2016

Баруун 5 аймгийн 150 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдлаа.

Ховд аймгийн 100, Увс аймгийн 7 Завхан аймгийн 17, Говь-Алтай аймгийн 18 Баян-Өлгий аймгийн 18 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт  хамрагдаж ийнхүү цэргийн эрдэмд суралцахаар цэргийн бэотгэл сургуульдаа гарч байна. Их сургуульд суралцах 4 жилийн хугацаандаа цэргийн эрдэмд суралцаж алба хаана гэдэг тэдний хувьд төгсөөд төрийн албаны шалгалтанд орох, төрд орж ажиллахад  чухал болж байгаа юмаа.   
6/16/2016

Ховд их сургуулийг 800 гаруй оюутан бакалавр, 234 оюутан магистр зэрэгтэйгээр төгсөж байна .

Тус сургууль нь 1983 оноос эхлэн МУИС-ийн харьяа сургууль байсан бол  2004 оноос хойш бие даасан сургууль болж өргөжсөн.  Энэ хугацаанд нийт 10000 гаруй оюутан залуусыг төгсгөж дээд боловсрол эзэмшүүлсэн байна. ХИС нь зөвхөн багш мэргэжлээр оюутан залуусыг төгсгөдөг байсан бол одоо нийгэмд хэрэгцээтэй байгаа мэргэжлүүдээр оюутан залуусыг төгсгөх зорилтыг өмнөө тавин ажиллаж байна.     
6/13/2016
Ховдын мэдээ