Монгол улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн “
Универсиад-2018” XXI их наадам Улаангом хотноо 2018 оны 09 сарын 20-23-ны хооронд зохион байгуулагдана. Тус наадамд НХУС-ийн захирал Ц.Пүрэвсүрэнгээр ахлуулсан Универсиад наадмын 3 удаагийн шилжин явах цомын эзэн Ховд их сургуулийн баг тамирчид оролцох юм. Өөрөөр хэлбэл, МУСТА, Ховд их сургуулийн дотуур байрны багш Ч. Ваша, Бизнесийн тэнхимийн багш Б.Наранцэцэг, ОУХМ Д.Баярболд, МУСМ Ч.Түвшинсайхан зэрэг багш, удирдах ажилтан, 29 тамирчин нийт 33 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид өнөөдөр Увс аймгийн Улаангом хотын зүг хөдөллөө.
Бүсийн универсиад их наадам нь сагсан бөмбөг, үндэсний бөх, шатар, модон бөмбөг, ширээний теннис гэсэн спортын 5 төрөл, урлагын 6 төрлөөр явагдах ба Баруун бүсийн их, дээд сургууль, коллежийн оюутан залуус ур чадвар, авьяасаа сорин өрсөлдөх юм. Наадмын үеэр “Оюутны хөгжил ба спорт” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал, оюутны холбоодын дарга нарын хурал, бүсийн “Оюутан мисс” шалгаруулах тэмцээн, их дээд сургуулиудын захирлуудын ажил хэргийн уулзалт-ярилцлага зэрэг олон талт арга хэмжээнүүд нэг дор зохион байгуулагдана.