ЭЕШ-т гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна



2018-2019 оны хичээлийн жилийн ЭЕШ 06 сарын 17-20-ны өдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль дээр болж байна. Энэ удаагийн ЭЕШ-ын явц, анхаарах асуудлын талаар Ховд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүүгээс тодрууллаа.
Ховд аймгийн хэмжээнд 747 сурагч ЭЕШ өгч байгаа ба  энэ жил шууд засалтын “Шилэн технологи” нэвтрүүлснээр сурагчид ЭЕШ-аа өгсөн даруйдаа дүнгээ мэдэх боломжтой болсноороо онцлогтой. ЭЕШ-ын батламж хуудсыг 06 дугаар сарын 24-ний өдөр тараах бөгөөд шалгуулагчид аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Д.Батнасангаас авах юм. Мөн их, дээд сургуульд элсэгчдийн хуваарь сонголтын үйл ажиллагаа 06 сарын 25-27-ны өдрүүдэд Жаргалант сумын зургаадугаар сургууль дээр болно.

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ