2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг дүгнэн хэлэлцэх, цаашдын үйл ажиллагааныхаа зорилго, зорилтыг тодорхойлох, боловсролын салбарын өнөөгийн байдал, анхаарах асуудлын талаар харилцан санал солилцох зорилгоор Ховд аймгийн БСУГ 2019-2020 оны хичээлийн жилийг угтан "Багш нарын бага хурал" зохион байгууллаа. Хурлын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү болон бусад удирдах ажилтнууд, 17 сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, сургалтын менежер, багш ажилтнуудын төлөөлөл 380 гаруй хүн оролцов.
ВИДЕО:
Хурлын хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн шинэлэг ажил, үйл ажиллагааны үр дүн, ололт амжилт, цаашид анхаарах асуудал болон Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, БСШУСЯ-ны зорилт, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд аймгийн боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэн, байгууллагын менежмент, чадавхийг сайжруулах, багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх талаар гаргасан 2019-2020 оны хичээлийн жилийн шинэ зорилго, зорилтыг танилцуулсан юм.