БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, аймгийн БСУГ хамтран “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалтыг Ховд аймагт зохион байгуулж байна. Энэ сарын 15-наас 18-ны өдөр хүртэл үргэлжлэх тус сургалтад Ховд аймгийн 17 сумын сургууль, цэцэрлэгийн бүх багш нар, сургуулийн удирдлага, мэргэжилтэн гээд 1447 хүн бүрэн хамрагдаж, мэргэжил арга зүйгээ дээшлүүлж байгаа юм.
ВИДЕО:
Сургалтын үйл ажиллагаа нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамж, зөвлөмжийг хэрхэн сайжруулсныг танилцуулж, багш нарын хэрэгжүүлэх арга аргачлалд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна. Энэ удаагийн сургалтын үр дүнд БСШУСЯ-ны бодлого шийдвэр, сургалтын хөтөлбөрийн сайжруулалтын талаар багш, мэргэжилтнүүд нэгдсэн ойлголттой болох юм. Түүнчлэн ахлах, дунд, бага боловсролын сайжруулсан сургалтын хөтөлбөрийн агуулгын өргөсөл, гүнзгийрэл, залгамж холбоо, багтаамжийг судлах, сургалтын үйл ажиллагаанд тусган хэрэглэх ур чадвар дээшлэх ач холбогдолтой гэж албаныхан үзэж байна.