"Лимбэний битүү амьсгааг өвлүүлэх нь" төслийн хүрээнд Ховд аймагт Лимбэний битүү амьсгааны шавь сургалтыг 3 жилийн хугацаанд хичээллүүлнэ



Нүүдэлч Монголчуудын өвөг хөгжмийн нэг нь лимбэ юм. Монголчууд лимбийг олон зууны турш өвлөн хөгжүүлэхдээ битүү амьсгаагаар хөгжимдөх өвөрмөц, давтагдашгүй арга барилыг буй болгосон байна. Лимбэний битүү амьсгаа гэдэг нь лимбэдэж байх үедээ хамраараа амьсгал авч, удаан хугацаагаар тоглох бөгөөд хацрын хөдөлгөөн оролцуулахгүйгээр хэлний уран хөдөлгөөнөөр амьсгаагаа хооронд нь холбодог аж. Хамгийн урт битүү амьсгаа нь найман минут болдог байна. Сонирхолтой нь энэ чадварыг эзэмшсэн хүн энэ дэлхийд тун цөөхөн байдаг бөгөөд монголчуудаас эхтэй энэ чадварыг 2011 онд ЮНЕСКО-гоос “Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн дэлхийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан байдаг байна. 
Иймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Монголын лимбэчдийн холбоо” ТББ хамтран “Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь” төслийг 2019-2021 онд ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Иймд төслийн баг Ховд аймгийн БСУГ-тай хамтран "Лимбэний битүү амьсгааны шавь сургалт"-ыг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэн ажиллахаар болжээ. Энэ хүрээнд  аймгийн БСУГ-ын СББӨ-ийг түшиглэн Лимбэний битүү амьсгааны шавь сургалтын танхимын нээлтийг хийлээ. Энэхүү төвөөр дамжуулан лимбэ хөгжмийг олон нийтэд сурталчилхаас гадна битүү амьсгаагаар лимбэдэх 4 хүнийг 3 жилийн хугацаанд бэлтгэх юм. Энэ талаар Монголын Лимбэчдийн холбоо ТББ-ын тэргүүн Ц.Зэвэгсүрэнгээс тодрууллаа. 

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ