Ховд аймгийн Суурь боловсролын багш нарын бэлтгэсэн сургалтын цахим хэрэглэгдэхүүн VCD\DVD-г туршин хэлэлцэх “Туршилтын хэлэлцүүлэг” өрнөж байна



Японы “Жайка” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Суурь боловсролын сургалтын чанарыг ахиулахад мэдээллийн харилцааны технологийг оновчтой ашиглах нь” төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд өнгөрсөн 2018 онд Ховд аймгийн БСУГ-аас ерөнхий боловсролын 25 сургуульд 75 сургагч багш бэлтгэж, улмаар сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүйг багш нарт сургалт хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх ажил зохион байгуулжээ. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн суурь боловсролын багш нарын дунд “Сургалтын цахим хэрэглэгдэхүүний зохиомжийн уралдаан” зарлаж, математик, физик, хими, газар зүй, дизайн технологи, монголын түүх гэсэн зургаан судлагдахуун хичээлийн цахим хэрэглэгдэхүүн шалгаруулсан аж. Тус сургалтын цахим хэрэглэгдэхүүн VCD\DVD-г туршин хэлэлцэх “Туршилтын хэлэлцүүлэг” Ховд аймгийн ерөнхий боловсролын Прогресс сургууль дээр өрнөж байна. Хэлэлцүүлэгт аймгийн ерөнхий боловсролын 25 сургуулийн сургалтын менежер, заах аргын нэгдлийн эрхлэгч, багш нарын төлөөлөл 50 хүн оролцож байна. 

ВИДЕО:





Хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн суурь боловсролын багшийг ажлын байранд нь чадваржуулах, заах арга зүйг мэдээллийн харилцааны технологитой хослуулах замаар суурь боловсролын чанарыг сайжруулахад төслийн үйл ажиллагаа чиглэснээрээ бусад төслөөс ялгарах онцлогтой. Мөн мэдээллийн харилцааны технологийг боловсролын үйл ажиллагаанд нэвтрүүлснээр багш нар дэвшилтэт технологийг сургалтад ашиглах, цаашлаад хичээлийн хүндрэлтэй сэдвийг хялбаршуулах, сонирхолтой байдлаар сурагчдад ойлгуулах боломж өргөжих юм. 









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ