“Нийгмийг өөрчлөх боловсрол” залуусын хөгжлийн сарын аян эхэлсэнтэй холбогдуулан Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төвөөс өсвөр үе, залуучуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлалаа.
15-25 насны хүүхэд, залуучууд “Цахим орчинд эерэг хандлага- эрүүл харилцаа" сэдвээр эссэ бичиж, наймдугаар сарын 21-нээс 26-ны өдөр хүртэлх хугацаанд Хүүхдийн ордны 101 тоотод ирүүлснээр уралдаанд оролцох эрхтэй болно. Цахим орчны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх замаар эерэг хандлага-эрүүл харилцааг түгээхэд эссэ бичлэгийн уралдааны зорилго чиглэж байна. Эссэ бичлэгийн уралдаанд тавигдах шаардлага нь А4 хэмжээтэй цаасан дээр гар аргаар алдаагүй, цэвэр тод бичсэн ба 150-200 үгтэй байх. Оролцогчдын эссэ бичгийг эхний гурван байрт шалгаруулж, улмаар Залуучууд хөгжлийн төвийн фэйсбүүк хуудас дээр байршуулна.