“Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-д 200 гаруй хүн хамрагдаж байна



БОАЖЯ болон холбогдох байгууллагууд хамтран орон нутгийн аялал жуучлалын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах зорилгоор “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт”-ыг Ховд аймагт хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү сургалтын үйл ажиллагаа нь есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд үргэлжилнэ.



Сургалтад аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл болон хөдөлмөр эрхлэхийг хүсч буй 200 гаруй иргэн хамрагдаж байгаа юм. Ийнхүү зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллагын төлөөлөл,  тухайн салбарт ажиллах сонирхолтой иргэдийг чадавхжуулснаар орон нутгийн аялал жуулчлалын салбарт үйлчилгээний соёл, ажилтны харилцаа хандлагыг дээшлүүлэх,  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын стандартыг нэвтрүүлэх боломж бүрдэх юм. Энэхүү сургалтын төгсгөлд нийт оролцогчдод СЕРТИФИКАТ олгоно. 

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ