“Мөнгөн усны тухай Минаматагийн конвенц ба Бичил уурхай” сургалтыг Ховд аймагт зохион байгууллаа. Энэ сургалтаар орон нутгийн төрийн байгууллагын албан хаагчид, олон нийтэд Минаматагийн Конвенц, бичил уурхайн үйл ажиллагаагаар алт олборлох талаар болон Монгол Улсын Засгийн газрын хүлээсэн үүрэг, Үндэсний хөтөлбөрийн талаарх мэдлэг, мэдээллийг түгээх, алт олборлох үйл ажиллагаан дахь мөнгөн усны хэрэглээг зогсоох талаар орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгах, шийдвэрлэх боломжуудыг хэлэлцсэн байна. ВИДЕО: Огноо: 9/19/2020 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1116 Мэдээ таалагдсан: