Монгол бөхөнгийн судалгаанд зориулсан хөрөнгө оруулалт хийж, оролцооны эпидемиологийн тандалт судалгаа явуулж байна



Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WSC)-ээс Ховд аймгийн Мал эмнэлгийн газар, Манхан, Чандмань, Дарви сум болон Булган, Говь-алтай аймгийн Мал эмнэлгийн газар, Дарви, Төгрөг, Шарга сумын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч нийт 10 мэргэжилтэнд 10 ФОТО КАМЕР, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ховд аймаг дахь төлөөлөгчийн газрын байгаль хамгаалагч болон дээрх сумдын бөхөнгийн байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч нийт 7 албан хаагчид ТЕЛЕСКОП дуран өгч, бодит хөрөнгө оруулалт хийжээ.
Нийт 16.2 сая төгрөгийн үнэ бүхий дээрх багаж хэрэгслийг Ховд, Говь-алтай аймгийн нэр бүхий сумдын Мал эмнэлгийн тасгийн тархвар зүйч, байгаль хамгаалагч нарт Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын МАЭМА-ны дарга Б.Мөнхбаатар  хүлээлгэн өгч, өмнөх 9 дүгээр сард хийсэн тандалтын ажлын баримт материалыг үзэж, 10 дугаар сард хийх тандалтын ажлын талаар зөвлөмж өгч ажиллалаа.
Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WSC)-ээс дээрх 7 суманд энэ оны 9-11 сард 3 удаа хийх тандалт судалгаа хийх зардлыг бүрэн санхүүжүүлж байгаа бөгөөд, тандалтын багийн гишүүд бөхөнгийн тархац нутгаар сар бүрийн 19-22-нд явж, Монгол бөхөнгийн байршил, тархац, тоо толгой, бэлчээрийн төлөв байдал, тэдгээрийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт хүчин зүйлийг судлаж байна. 
Тухайлбал: бог малын мялзан өвчний талаар тухайн бүс нутгийн малчдаар явж оролцооны аргаар тандан судлах, газрын зураглал гаргах, үнэлгээ хийх, зэрлэг амьтны өвчлөл, хорогдлыг илрүүлэхэд SMART аргыг нэвтрүүлэх зэрэг судалгааны ажлуудыг хийж байгаа гэж Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ. 
Ийнхүү орон нутгийн Мал эмнэлгийн байгууллага, байгаль орчин хамгаалах байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж, зэрлэг амьтан болон мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд бодит хөрөнгө оруулалт хийж, санхүүжүүлэн хамтран ажиллаж буй Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WSC)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ш.Энхтүвшин, төслийн ажилтан Д.Батчулуун нарт  тус аймаг, сумдын холбогдох мэргэжилтнүүд гүн талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ