“Тэрбум мод тарьж ургуулахын төлөө үндэстнээрээ нэгдье” аян Ховд аймагт эхэллээ



Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёрдугаар долоо хоногийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон тогтоосон байдаг.

Энэ жилийн хувьд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод тарьж ургуулахын төлөө үндэстнээрээ нэгдье” аяны хүрээнд өнөөдрөөс /2021.10.04/ эхлэн мод тарих ажлыг өрнүүлж байна.



Ховд аймагт жилд дунджаар 40-50 мянган мод тарьдаг бөгөөд цаг агаар, усжилт, арчилгаанаас хамаараад 80-аас дээш хувь нь ургадаг гэсэн судалгаа бий.

Энэ жил 50 га газар мод тарих төлөвлөгөөтэй байгаа ба хаврын тариалалтаар 22 мянган мод тарьсан байна. Жаргалант болон Булган суманд 10 гаруй мод үржүүлгийн газар байдаг. Тарьц, суулгалтын хувьд хангалттай нөөц байгаа талаар албаныхан мэдээллээ.



Жаргалант сумаас албан байгууллагуудын мод тарих өдрийг хуваарилан гаргасан. Үүний дагуу өнөөдөр /2021.10.04/ аймгийн ЗДТГ, Улсын бүртгэлийн газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хамт олон "ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН"-нд нэгдэж мод тарьлаа.

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ