Ховд аймгийн малын тоо 3,6 сая гаруйд хүрчээ



Мал тооллогын урьдчилсан мэдээгээр Ховд аймгийн 8544 малчин өрх мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж нийт 3,6 сая толгойд хүргэжээ. Өөрөөр хэлбэл, малын тоо өмнөх оноос 307466 толгойгоор буюу 9,3 хувиар өссөн байна. Сумдаас малын тоо, толгойгоороо Чандмань, Булган сум тэргүүлж байгаа бол Алтай, Цэцэг сумын малын тоо өмнөх оноос буурсан үзүүлэлттэй гарчээ.

2021 оны мал тооллогын эцсийн дүн ирэх оны нэг дүгээр сарын эхээр гарна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ