Цөөрөм үүсгэн усгүйдсэн зэрлэг амьтдыг усалж, хужир шүү тавьж өгчээ



Өвлийн улирал эхэлсэнээс хойш Ховд аймгийн зарим сумдын нутгаар цас ороогүйн улмаас янгир ямаа усгүйдэх, замын хашлага нь амьтдын шилжилт хөдөлгөөнд саад учруулж байгаа нь ойрын өдрүүдэд ихээр ажиглагдаж байна. 
Иймээс 12 сарын 02 ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн Онцгой байдлын газар хамтран 8тн усыг зөөвөрлөн Ховд сумын Баянбулаг багийн Ямаат улаан уулын Ганц мод гэх газраар усанд орж ирдэг янгирын сүргийг ус уух боломжоор хангаж биотехникийн арга хэмжээ авчээ. 



/Монгол улсын Амьтны тухай хуулийн 4.1.12 дахь заалтад "амьтны нөөцийг хамгаалах" гэж амьтны сүргийн бүтцийн төлөв байдлыг доройтохоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр амьтны нөөцийг зүй зохистой ашиглах, гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах, амьтны идэш тэжээлийн төлөө тэмцэл, хорогдлын шалтгааныг олж тодорохойлох, биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлэх, сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх, тэдгээрт хяналт тавих цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино/ гэж заасан байдаг. 

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ