Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн Ховд аймаг дахь Шувуу бөгжлөх суурин нь намрын нүүдлийн үеийн судалгаагаа өндөрлөлөө. Өөрөөр хэлбэл энэ оны 08 дугаар сарын 13-аас 10 дугаар сарын 10-ны хооронд шувуу бөгжлөх судлах ажлыг хийжээ. Энэ хугацаанд 77 зүйлийн 4300 гаруй бодгаль шувууг бөгжлөн байгальд нь тавьсан байна. Судалгааны үр дүнд тус сууринд Зэржгэнэ төрлийн нэгэн шинэ зүйлийн шувуу бүртгэгдсэн бол Хумей дууч шувуу - Hume's Warbler (Phylloscopus humei) хамгийн олон буюу 1400 гаруйг бөгжилжээ. ВИДЕО:Ховд аймаг дахь Шувуу бөгжлөх сууринд 10 гаруй судлаачид ажиллаж энэ намрын судалгаа хийсэн байна. Тэд энэ удаагийн судалгааны ажлаа өндөрлүүлж жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдөр тохиодог "Дэлхийн нүүдлийн шувуудын өдөрлөг"-өөр байгаль хамгаалах Эко клубын сурагчид болон хүүхэд багачуудад шувууг хэрхэн бөгжлөх ажлыг хийдэг тухай танилцуулж баруун бүсийн шувуудын нүүдлийн тухай сонирхолтой мэдээлэл өглөө. Шувуу судлаачдын тогтоосноор одоогоор Монгол удсад 510 гаруй зүйлийн шувуу бий. Үүний 340 гаруй нь Ховд аймагт байдаг байна. Огноо: 10/11/2021 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1577 Мэдээ таалагдсан: