1086 мал шүлхийгээр өвчилснөөс 900 гаруй малын өвчний шинж тэмдэг арилж, эдгэрчээ



Ховд аймгийн зүүн сумдын нутаг Чандмань, Ховд, Мянгад, Эрдэнэбүрэн, Дөргөн гэсэн 5 сумын 13 багийн 12 голомтод 77 өрхийн 1086 мал шүлхийгээр өвчилсөн байна. 900 гаруй малын шүлхий өвчний шинж тэмдэг арилж эдгэрсэн бол одоогийн байдлаар 186 толгой мал өвчтэй байна. Халдварын тархалтыг хумих зорилгоор хариу арга хэмжээг түргэн шуурхай авч, байнгын 14 пост ажиллаж байна. 
Аймгийн хэмжээнд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний хоёрдогч халдварыг зогсоохын тулд антибиотикийн эмчилгээ хийж, вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн нийт мал сүргийн 70 орчим хувийг буюу 2.3 сая толгой малыг вакцинжуулжээ. 

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ