Нийгэм

“Хүүхэд эрхэм хэрэглэгч” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Жаргалан сумын ЗДТГ-тай хамтран Хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төр, хувийн хэвшлийн байгууллагууд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд эрхэм хэрэглэгч” сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЕБС, цэцэрлэгүүдэд үдийн хоол, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэ
4/18/2022

Хүүхэд хамгааллын баг ерөнхий боловсролын сургуулиуд дээр ажиллалаа

Сургууль цэцэрлэг танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд хамгааллын бодлого боловсролын орчинд хэрхэн хэрэгжиж байгаа, сургууль бүрийн хүүхэд хамгааллын баг хэрхэн ажиллаж байгаа болон эцэг эхчүүд, сурагчдаас ирсэн гомдол мэдээлэл, хүсэлтийн дагуу аймгийн ГБХЗХГ-аас Жаргалант сумын ЕБ-ын 7 сургууль дээр ажиллаж, “ Боловсролын орчин дахь хүүхэд хамгаалал”-д хяналт хийлээ. Ингэхдээ тус газраас батлан хэрэгжүүлж буй удирдамж, асуулгын дагуу сургуулийн дотоод болон гадаад орчинд хүүхдэд
2/24/2022

Анги удирдсан багш нарын сургалт зөвлөгөөн боллоо

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Жаргалант сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, “Дэлхийн Зөн Ховд” ОНХХ-тэй хамтран  анги удирдсан багш нарын сургалт зөвлөгөөнийг аймгийн ЕБС-иас анхлан санаачилж өнөөдөр /2022.02.23/ зохион байгууллаа. Сургуулийн орчинд Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, сурагчид, нийгмийн ажилтан, анги удирдсан багш нарын хамтын ажиллагааг сайжруулах, багш нарын хүүхдийн эрх, хамгааллын талаарх мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх зорилго бү
2/24/2022

Даавууны хаягдлыг өрхийн төвшинд бүтээлчээр дахин ашиглаж, гэр ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн урлажээ

Германы хөгжлийн агентлаг GIZ төсөл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Шинэ замнал ТББ-ын дэргэдэх Зүймэл даавуун урлалын төв хамтран Дөргөн, Эрдэнэбүрэн сумын 30 гаруй эмэгтэйчүүдийг хамруулан “Даавууны хаягдлыг өрхийн төвшинд бүтээлчээр дахин ашиглах” сургалтыг энэ сарын 9-16-ны өдрүүдэд явуулжээ. Сургалтын үр дүнд гэр ахуйн бүтээгдэхүүн, өөрт хэрэгтэй хувцсаа урлаж сурсанаас гадна бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсон байна. Сургалтаас
2/17/2022

Талст салоныг үүсгэн байгуулагч Д.Бямбацэрэн:Салоноо өргөжүүлж үсчин, гоо сайхан, нийтийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах зорилготой

Талст салоныг үүсгэн байгуулагч Д.Бямбацэрэн Ховд аймагтаа үсчин гоо сайхан, нийтийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах алсын зорилготой ажиллаж байна. Тэрбээр 2001 онд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дамжаанд суралцаж Үсчин болжээ. Тэр цагаас хойш яг энэ мэргэжлээрээ ажилласаар анх 2003 онд Талст салоныг үүсгэн байгуулсан байна. Жилээс жилд үйл ажиллагааг нь өргөжүүлсээр 20 гаруй жилийн хугацаанд 18 хүнийг байнгын ажлын байраар хангаж аймагтаа хамгийн олон үсчинтэй салон болжээ. Та
2/10/2022

Онцгой байдлын газрын алба хаагчид баярын өдрүүдэд гал түймрийн 2, зөрчлийн 1 дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэн ажиллажээ

Монгол түмний уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд буюу 2022 оны 01-р сарын 30-ны өдрөөс 2022 оны 02-р сарын 7-ны өдөр хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн дагуу Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллалаа. Сар шинийн баярын өдрүүдэд гал түймрийн дуудлага 2 бүртгэгдсэн байна. Мөн гал түймрийн зөрчлийн дуудлага 1 бүртгэгджээ. Тухайлбал, 2022 оны 02-р сарын 03-ны өдөр Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт,  2022 оны 02-р
2/7/2022

Д.Бямбасүрэн: Гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад иргэдийн хариуцлага, оролцоо чухал үүрэгтэй

Улсын хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдрөөс хоёрдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсан “Сар шинэ-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Ховд аймаг дахь Цагдаагийн газраас сумдад хяналт шалгалтаар ажиллажээ. Тус ажлын талаар Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Бямбасүрэнгээс тодрууллаа. -”Сар шинэ-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд сумдад хяналт шалгалтаар ямар ажил хийсэн бэ?-Нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын даргаар батлуулсан
2/7/2022

"Хөдөөний айл" үлгэр жишээ гэр бүлээр шалгарч "Цагийн хүрдийн баатар"-аар тодорлоо

Нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн дунд “Хөдөөний айл” пэйжээр хэдийн танил болсон хосууд шинжлэх ухаанд суурилсан, Монгол хүнд тохирсон эрүүл зөв амьдралын хэвшлийг түгээж, олон хүнд туслаж, технологийн эрин зуунд нүүдэлчдийн ёс уламжлалыг авч үлдэх, дэлхийд таниулах том зорилго тавьсан нь эхнээсээ биелэлээ олжээ. Хотруу чиглэсэн их нүүдлийн эсрэг зорьж, хөдөө суурьшихдаа “Монголын хөдөөг дэлхийн брэнд болгоно” гэж шийдсэн үлгэр жишээ гэр бүлийг МҮОНТелевиз "Цагийн хүрдийн баатар"-аар тодруулж алдар
1/28/2022

Гэр бүл, хүүхэд, залуучуудыг дэмжих чиглэлд 3 зорилт бүхий 40 гаруй ажил хийнэ

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь 2021 онд таван зорилтын хүрээнд 58 ажил хэрэгжүүлж, аймгийнхаа нийт гэр бүл, хүүхэд залуучуудын 15-30 гаруй хувьд хамгааллын анхан шатны болон хариу үйлчилгээнүүдийг үзүүлсэн байна. Тэгвэл 2022 оныг "Хүүхэд хамгааллын жил" болгон зарласантай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн ажлын уялдаа холбоог сайжруулах, гэр бүл, залуучуудын хөгжил оролцоог дэмжих чиглэлд анхаарч ажиллахаар 3 з
1/18/2022

Баяр, амралтын өдрүүдэд 31 гомдол мэдээлэл бүртгэгджээ

Ховд аймаг дахь Цагдаагийн газарт баяр, амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 31 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүний 4 нь гэмт хэргийн шинжтэй, 27 нь зөрчлийн шинжтэй байв. Зөрчлийн шинжтэй дотроо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж хэрүүл маргаан үүсгэсэн 4, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 6, биеэ авч явах чадваргүй 1, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 1, бусад гэмт хэрэг зөрчил 5 бүртгэгджээ. 2021.12.31-нээс 2022
1/3/2022
Ховдын мэдээ