Цэцэг сумруу 21 зорчигчтой явсан автобус Баянхонгор аймагт онхолдож нэг хүн нас баржээ



Хот хоорондын автобус онхолдож нэг хүн нас баржээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Цагаан гол” гэдэг газар автобус замын хажуу руу онхолдож 1 хүн нас барсан тухай дуудлага энэ өглөө 05:00 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Тус сумын Гал унтраах, аврах 72-р ангийн алба хаагчид очиход, Улаанбаатар хотоос Ховд аймгийн Цэцэг сумруу 21 зорчигчтой явсан автобус онхолдож нэг хүн автобусанд дарагдаж нас барсан. Цогцсыг гаргахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ