Улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа “Зөвийг хэвшүүлье сурагчийн аюулгүй байдал эцэг, эх асран хамгаалагчийн үүрэг оролцоо” үйл ажиллагааны хүрээнд Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ, Жаргалант сумын 11 дүгээр цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөл хамтран тус цэцэрлэгийн хүүхэд багачуудыг ОБГ-ын үйл ажиллагаатай танилцууллаа. Улсын хэмжээнд өрнөж байгаа энэхүү үйл ажиллагаа нь ЕБ-ын сургууль, цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөл, суралцагчдыг хамруулан ямарваа нэгэн ослоос хүүхэд багачуудыг урьдчилан сэргийлэх, түүнд эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлж, мэдлэг олгоход чиглэж байгаа юм. Энэ үеэр ОБГ-ын аврагч, гал сөнөөгч, инженер техникийн ажилтнууд Онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа гал унтраах автомашин, аврах ажиллагааны техник хэрэгсэл, багаж зэвсэглэмж, ашиглалтын талаар хүүхэд багачуудад танилцуулж, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Мөн тус цэцэрлэгийн хүүхэд багачууд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт ашиглагдаж байгаа Усан спортын сургалтын төв, Музейн үйл ажиллагаатай танилцсан юм. Огноо: 5/6/2022 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 969 Мэдээ таалагдсан: