Нийгэм

Ховд, Говь-Алтай аймгийн гарааны бизнес эрхлэгчдийн “Сайн туршлага” уулзалт болов

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр” юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд шинэ, шилдэг гарааны бизнес төсөл шалгаруулах арга хэмжээнд сүүлийн жилүүдэд амжилттай оролцож, санхүүгийн дэмжлэг авсан зарим гарааны бизнес эрхлэгчдийн “Сайн туршлага” уулзалтыг энэ сарын 28, 29-ний өдөр Ховд аймагт зохион байгууллаа.  Тус уулзалт арга хэмжээн
10/29/2020

Хууль бусаар янгир агнасан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна

Улсын хэмжээнд байгуулагдаж байгаа “Мал мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус цагдаагийн газраас аймгийн нутаг дэвсгэрт гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэж яваа эсэх, хулгайн мах тээвэрлэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор эргүүл, хяналт шалгалтыг эрчимжүүлэн, постод алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.Арга хэмжээний хүрээнд Ховд аймгийн Дуут сумын нутаг дэвсгэрээс иргэн Г нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1 тооны янгир агнасан гэмт хэргийг илрүүлэн, Ховд аймаг
10/26/2020

"Төрийн албыг төвшитгөх бодлого Ховд аймагт"

Өчигдөрхөн нүүр номын нэг найз маань “Бүргэдийг тоншиж чаддаг цорын ганц шувуу бол хэрээ. Тэр бүргэдийн нуруун дээр суучихаад хүзүү рүү нь тоншино. Гэвч бүргэд түүнийг шилгээж хаядаггүй. Түүнтэй тэмцэж хүч, хугацаагаа дэмий зардаггүй. Харин жигүүрээ дэвэн улам дээш хөөрнө. Бүргэд хэдий чинээ дээш хөөрнө, агаар сийрэгжиж, хэрээ амьсгалж чадахгүй болоод өөрөө аяндаа доош унадаг” гэж бичсэн байсан нь санаанд оров.“Төрийн албаны шинэтгэлийн бодлого”-ын утга санааг дээрх жишээ бүрэн илэрхийлэх мэт...
10/26/2020

“Аз жаргалтай гэр бүлийн төлөө-хамтдаа” АСК тэмцээн боллоо

Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас нийт ажилтнуудын гэр бүлийн хөгжлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “Аз жаргалтай гэр бүлийн төлөө-хамтдаа” АСК тэмцээнийг энэ сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Уг тэмцээнийг 2017 оноос эхлэн жил бүр уламжлал болгон явуулж байна. Энэ жилийн  тэмцээний хүрээнд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нийт ажилтан, тэдний гэр бүлийн гишүүдийн төлөөлөл Захиргаа хяналтын хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтэс
10/26/2020

Хүүхдийн ордны авьяаслаг сурагчид "Дуу бүжгийн жигүүртэй он жилүүд" тайлан тоглолт хийлээ

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх хүүхэд хөгжүүлэх дугуйлангийн багш МУСТА, хөгжмийн зохиолч Ж.Батцэнгэл, СТА бүжиг дэглээч, судлаач Д.Ганбаяр нарын хамтарсан “Дуу бүжгийн жигүүртэй он жилүүд” тоглолт Хөгжимт театрт боллоо. Тоглолтод Ховд аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх Хүүхдийн ордны бүжиг, дуу, хөгжим дугуйлангийн авьяаслаг сурагчид, үе үеийн шавь нар оролцож хүүхэд залуус, үзэгч түмнийг нэгэн үдэш дуу хуур, бүжиг наадмын хөг аялгуун дор сэтгэлийн цэнгэл эдлүүлжээ.
10/21/2020

Гал түймэр унтраах, аврах тусгай зориулалтын автомашин хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо

“Гал түймэр унтраах, аврах тусгай зориулалтын автомашин хүлээлгэн өгөх үйл ажиллагаа” энэ сарын 10-ны өдөр Ховд аймагт боллоо. Сүүлийн жилүүдэд онцгой байдлын байгууллагын гал түймэр, гамшиг, осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавхийг дээшлүүлэх чиглэлд нэлээд ажил хийж байна. Энэ удаа Монгол Улс, Беларусийн Засгийн газар хоорондын зээлийн хүрээнд гал түймэр унтраах, аврах зориулалтын гурван автомашиныг Ховд аймагт хүлээлгэн өгөв. Тус автомашиныг Ховд аймгийн төв болон Зэрэг, Булган
10/10/2020

Ховд аймгийн 113 иргэн төрийн дээд шагнал хүртлээ

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын  Ерөнхийлөгчийн 2020 оны 10-р сарын 1-ний өдрийн зарлигаар Ховд аймгийн 171 эрхэмийг төрийн дээд шагналаар шагнах тухай зарлиг гарсан байна. Үүний дагуу Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын арга хэмжээг өчигдөр буюу энэ оны 10-р сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Эрүүл мэнд,
10/6/2020

Сүүдэр бүү тусга аяны хүрээнд "Хүүхдийн ертөнцийг хайрлая, хамгаалъя" сургалт хэлэлцүүлэг болов

Сүүлийн жилүүдэд нийгмийн гаж тогтолцоо, ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэр бүл салалт, эхнэр нөхөр, эцэг эхийн маргаан зөрчилдөөн, иргэний үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй, үл хайхарсан байдлаас шалтгаалан хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол нэмэгдэж энэ бүхний эцсийн золиосонд хүүхэд хүчирхийлэл гэмт хэрэгт өртөн эрүүл мэнд амь насаараа хохирсоор байна. Хаалганы цаана хохирч байгаа хүүхэд, гэр бүлд хугацаа алдалгүй, шуурхай төрийн үйлчилгээг хүргэхээр холбогдох байгууллагууд бүх боломжоо дайчлан
10/5/2020

Ховд аймагт эзэнгүй үүсгүүрийн эрэл хайгуул, цацрагийн болзошгүй нөлөөлөлд тандалт судалгаа хийлээ

Аймгийн МХГ-аас Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01/43 дугаартай удирдамжийн дагуу Ховд аймгийн зэвсэгт хүчний 123 дугаар анги, Булган сумын агаарын цэргийн 305 дугаар анги, Үенч сумын Хилийн цэргийн 130 дугаар ангиудын нэгтгэл, анги нэгтгэлүүд байрлаж байсан талбай, буудлагын цэгүүд, хээрийн байрлал, агуулах байрлаж байсан газруудад цацрагийн үүсгүүр илрүүлэх зориулалттай /Pack-eye FHT-1377 гамма болон нейтрон туяаны цацрагийн хайлтын төхөөрөмж, NGH загварын 3575-977
10/5/2020

Коронавируст халдвар "Ковид-19"-ын цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалт болж байна

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Коронавируст халдвар /КОВИД-19/ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, орон нутгийн Онцгой комиссын шуурхай штабт зөвлөгөө өгөх, шуурхай хариу арга хэмжээний багийн томилгоот бүрэлдэхүүнийг чадвахжуулах зорилгоор Улсын Онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын баг Ховд аймагт ажиллаж байна.  Ажлын багт  ЭМЯ, ОБЕГ,  МХЕГ, ХӨСҮТ
9/23/2020
Ховдын мэдээ