Нийгэм

Дарви сумынхан "ХОГ"-ны асуудлаа бүрэн шийдвэрлэжээ

БОАЖЯ-аас өнгөрсөн 2019 онд “Хоггүй цэвэрхэн Монгол” аян өрнүүлсэн. Энэхүү аяныг Ховд аймгийн Дарви сумынхан дэмжиж  2019 онд “Хоггүй цэвэрхэн Дарви сум” уриалга дэвшүүлэн ажилласан байна. Энэ хүрээнд олон жилийн хур хог хаягдлаа цэгцлэх ажлыг амжилттай хийж, хогны асуудлаа шийдвэрлэжээ. ВИДЕО:
1/23/2020

Дөргөний УЦС 2019 онд 44 сая/квт цаг эрчим хүчийг баруун бүсийн системд нийлүүлжээ

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг Дөргөн суманд ажиллах үеэрээ Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа. Тус станц нь олон улсын стандарт, шалгуур үзүүлэлтийг хангасан үйлдвэрлэл явуулж, хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй цахилгаан эрчим хүчээр хангах чиг үүргийн дагуу 2008 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Дөргөний усан цахилгаан станц нь өдгөө 46 ажилтантай бөгөөд хоёр ээлжээр ажилладаг. Өнгөрсөн 2019 онд 48 сая 800 кВт|цаг эрчим хүч үйлдв
1/22/2020

Аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан болов

Энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдааны хүрээнд орон нутгийн цаг агаарын төлөв байдал, мал аж ахуй болон төв суурин газрын өвөлжилт, цаашид анхаарах зарим асуудлуудын талаар мэдээлэл солилцож, зохих шийдвэрүүдийг гаргалаа. Энэ жил Ховд аймгийн хэмжээнд өвөлжилт хэвийн байгаа. Гэвч цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан цаашид хүндрэл үүсэх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн 17 сумын  91 багт 7800 гаруй малчин өрхийн 3 с
1/20/2020

Барилга, бүтээн байгуулалт, дотоод засал чимэглэлийн Азийн топ экспо “Korea build-2020” арга хэмжээнд оролцохыг урьж байна

Барилга, бүтээн байгуулалт,  дотоод засал чимэглэлийн Азийн топ экспо “Korea build-2020” арга хэмжээ нь 2020 оны 02 дугаар сарын 26-наас 03 дугаар сарын 01-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотын KINTEX-д болно. Иймд орон нутгийн Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлүүд тус арга хэмжээнд оролцохыг урьж байна.Тус арга хэмжээнд оролцсоноор  өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинэ түнштэй болох, дэвшилтэт технол
1/20/2020

Аймгийн ГХБХБГ нь Барилгын хөгжлийн төвтэй 2019 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтээрээ 2-рт шалгарчээ

Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нартай 2019 онд байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэж, 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө баталсан байна.2019 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нэгдүгээрт шалгарсан бол, хоёрдугаарт Ховд аймаг, гуравдугаарт Говь-Алтай аймаг шалгарч, 2019 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ манлайлжээ.Гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гары
1/19/2020

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ш.Сүхтулга:Залилах төрлийн гэмт хэрэг 3,2 дахин өссөн

-Монгол Улсын хэмжээнд Залилах гэмт хэрэг жил ирэх тусам өсч, иргэд хохирсоор байна. Цаашид ч өсөх хандлагатай байгаа тул Мөрдөн байцаах алба, Монгол банк, Банкуудын холбоо хамтран залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор  улсын хэмжээнд “ятгах тусам нягтал” аяныг зохион байгуулж, гэмт хэргийн талаар  ард иргэдэд мэдээлэл хүргэх, Залилах төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээтэй холбоотойгоор Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн ба
1/18/2020

Хогийн цэг байсан газрыг дахин төлөвлөлтөд оруулан үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн ажил "ШИЛДЭГ АЖИЛ"-аар шалгарчээ

21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга нарын удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн Улаанбаатар хотноо болов. Энэ үеэр Газрын харилцааны шилдгүүдийг шалгаруулж шагнаж урамшуулсан байна. Ховд аймгийн Манхан сумын газрын даамал Ц.Нансалмаа "ШИЛДЭГ ДААМАЛ"-аар шалгарсан бол Ховд аймгийн ГХБХБГ-ын Хогийн цэг байсан газрыг дахин төлөвлөтөд оруулан иргэд аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлж цэвэршүүлс
1/16/2020

Өнгөрсөн 2019 онд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг нэмэгджээ

Сүүлийн жилүүдэд хүний үйлдлээс хамаарсан байгаль орчин, ан амьтны эсрэг гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг ямар түвшинд байгаа талаар Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Булганбаатараас тодрууллаа.  Ховд аймаг дахь Цагдаагийн газар нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 2018 онд нийт 13 бүртгэсэн бол 2019 онд 39 хэрэг бүртгэж, шийдвэ
1/15/2020

Аймгийн ОБГ-ын “Сахилгын зөвлөгөөн-2020”-д 100 гаруй алба хаагч оролцов

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас 2019 онд хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, шинэ ондоо хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох, гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын чанар, хүртээмжийг өргөжүүлэх, гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх, алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Сахилгын зөвлөгөөн-2020” үйл ажиллагаа зохион байгууллаа. Сахилгын зөвлөгөөнд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Баруун бүсийн тө
1/10/2020

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого энэ сарын 9-нд эхэлнэ

Монгол Улсын Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны 1 дүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу 9-ний өдрөөс 15-ны өдрүүдэд мэдээлэл цуглуулалтыг явуулах юм байна.  Уг тооллогыг явуулснаар засаг за
1/8/2020
Ховдын мэдээ