Admin 8/6/2020 Photo, Design 5 Цагдаагийн алба хаагчид нэг тонн орчим хог хаягдал цэвэрлэжээ Ховд аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид наймдугаар сарын 04-ний өдөр Жаргалант сумын төв Нефтийн гурван замын уулзвараас Богочийн рашаан гэх газар хүртэл гурваас дөрвөн км зам дагуу хог хаягдал цэвэрлэсэн байна.Тодруулбал, цэвэрлэгээний ажилд цагдаагийн 50 гаруй алба хаагч оролцож, нэг тонн орчим хог хаягдал цэвэрлэв. Энэ үеэр улсын хэмжээнд зохион байгуулж буй “Ирлээ Явлаа Цэвэр” аяны үйл ажиллагааг иргэдэд сурталчилсан байна. “Ирлээ Явлаа Цэвэр” аяны үйл ажиллагаа нь хүрээлэн 8/6/2020
Admin 8/3/2020 Photo, Design 5 “Ховд-Хонгио” уулын дугуйн тэмцээний шилдгүүд тодорчээ “Ховд-Хонгио” уулын дугуйн тэмцээн 80 км зайд өрнөж, шилдэг баг, оролцогчдыг тодруулжээ. Энэхүү тэмцээнийг Ховд аймгийн "Монгол Алтай" дугуйн холбооноос санаачлан зохион байгуулсан юм.Энэ үеэр 4х20 км багийн буухиа болон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 15 км зайн уралдааныг тус тус зохион байгуулсан. Үүнд нийт 32 тамирчин оролцжээ. Багийн буухиа уралдааны 25 хүртэлх насны ангилалд:Тэргүүн байрт Увс аймгийн идэрчүүдийн шигшээ "Увсын шонхорууд" багДэд байрт Шүүхийн шинжилгээний албаны "Шид 8/3/2020
Admin 8/3/2020 Photo, Design 5 А.Нямдэлгэр: Сар бүрийн 01. 15-ны өдөр болон долоо хоног бүрийн баасан гарагт согтууруулах ундаагаар үйлчлэхгүй Ховд аймгийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 400 гаруй аж ахуйн нэгж бий. Эдгээр худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шинэчлэн баталлаа. Үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад А.Нямдэлгэрээс тодрууллаа.-Сүүлийн үед Ховд аймаг дахь Цагдаагийн газарт бүртгэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралт нэмэгдсэн. Үүний 8/3/2020
Admin 7/30/2020 Photo, Design 5 540 айлын шинэ суурьшлын бүсэд эрчим хүчний шугам татна Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр, Буянт голын дэргэд шинэ суурьшлын бүс тогтоож, 540 иргэнд гэр бүлийн хэрэгцээний газар эзэмшүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн байгууллагуудын зүгээс дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэж байна. Энэ удаа 540 айлын шинэ суурьшлын бүсэд эрчим хүчний шугам сүлжээ татах ажлыг эхлүүллээ.Энэхүү ажлыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, “Ховд цахилгаан түгээх сүлжээ” ХХК хамтран гүйцэтгэж буй юм. Эхний ээлжин 7/30/2020
Admin 7/24/2020 Photo, Design 5 Баатархайрхан уулын соёмбыг 1970 онд урлажээ Ховд аймгийн төвөөс найман км зайд Баатархайрхан хэмээх Монгол Улсын соёмбо бүхий уул бий. Тал газарт тасарч тогтсон энэхүү уул хүмүүсийн нүдэнд содон харагдаж, соёмбо үсгээр чимэглэгдсэн нь түүхэн учир холбогдолтой. Энэхүү уулыг 1911 оноос өмнө Талын улаан гэж нэрлэдэг байжээ. Улмаар 1912 онд Ховд хотыг Манжийн дарлалаас чөлөөлөхөд Талын улаан уул түүхэн үүрэг гүйцэтгэсэн. Тодруулбал, сангийн хэрэмд төвхнөж, хятад цэргээр хамгаалуулсан Манжийн амбаныг дайлахаар тус уулан 7/24/2020
Admin 7/16/2020 Photo, Design 5 Баярын өдрүүдэд Цагдаагийн байгууллагад 23 дуудлага мэдээлэл бүртгэгджээ Ховд аймаг дахь Цагдаагийн газарт баярын өдрүүдэд нийт 23 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнд гэмт хэргийн шинжтэй 3, зөрчлийн 20 дуудлага байв. Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 зөрчил илрүүлсэн байна. Мөн хүчиндэх гэмт хэрэг 1, зам тээврийн осол 2 бүртгэгджээ. Цагдаагийн байгууллагаас авто ослын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг иргэддээ тогтмол хүргэж, хяналтын пост, цэг бүрт сэрэмжлүүлэг тараан ажиллаж байгаа юм. 7/16/2020
Admin 7/16/2020 Photo, Design 5 ОБГ-аас завьт эргүүл ажиллуулж байна Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас энэ оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Буянт голын ай сав дагуу завьт эргүүл ажиллуулж байна.Энэ хүрээнд давхардсан тоогоор ОБГ-ын 20 гаруй аврагч, алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд голын ай сав дагуу суурьшиж байгаа айл өрх, амарч зугаалж яваа иргэдэд үер усны аюулаас урьдчилан сэр 7/16/2020
Admin 7/16/2020 Photo, Design 5 Нуур, голын усны түвшин нэмэгдэж байна Сүүлийн үед орж байгаа хур тунадасны улмаас нуур, голын усны түвшин нэмэгдэж, үер усны аюул тохиолдож болзошгүй байна. Одоогийн байдлаар Буянт, Ховд, Булган, Төгрөг, Чоно харайх голын усны түвшин өмнөх үеэс 1-35 см нэмэгдээд байгаа бол Монгол Алтайн нуруунаас эхтэй Хар ус нуур үерийн түвшнээс 16 см-ээр даваад байгаа талаар Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. Иймд голын ай сав дагуу суурьшиж байгаа айл өрх, аялал зугаалгаар яваа иргэд үер усны аюулаас сэрэмжтэй байж, хүүхдийг хараа хяналтгүй 7/16/2020
Admin 7/11/2020 Photo, Design 5 Аймгийн баяр наадам эхэллээ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Ховд аймгийн баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ.Баяр наадмыг аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нээж, нутгийн зон олон, наадамчиддаа мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр, хэлсэн үгэндээ "Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг бататган бэхжүүлж, эвийн хүч, шударга ёс, бүтээлч сэтгэлгээг эрхэмлэн дээдэлж, үндэсний түүх, эх хэл, соёл уламжлалаа нандигнан өвлөж, аймаг, орон нутгийнхаа хөгжил дэвш 7/11/2020
Admin 7/9/2020 Photo, Design 5 Ховд аймгийн Музей үзмэрүүдээ хөнгөлөлттэй үнээр толилуулж байна Жил бүрийн долоодугаар сарын 9-ний өдрийг Засгийн газраас "Үндэсний хувцасны өдөр" болгосон. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Музейн хамт угсаатны үзмэрийн танхим, өв соёлын хүрээнлэнд хадгалагдаж байгаа үзмэрүүдийг 50 хувийн хямдралтай үнээр үзэх, угсаатны хувцасыг өмсөж дурсгалын зураг татуулах боломж олгож байна. Энэ нь иргэд олон нийтийн соёлын дархлааг бэхжүүлэх, хүүхэд багачууд, залуу үеийнхэнд үндэсний хувцасны онцлог, хэв маягийг танин мэдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Ховд аймги 7/9/2020