“Бүсийн төвийн удирдах бүрэлдэхүүний гамшиг, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалт болж байна

7 хүн ба

Онцгой байдлын ерөнхий газраас Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд “Бүсийн төвийн удирдах бүрэлдэхүүний гамшиг, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг тодорхой хуваарийн дагуу бүсчлэн зохион байгуулж байгаа юм.

9 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Тэгвэл баруун бүсийн төв Ховд аймагт тус  сургалтын үйл ажиллагаа өнөөдөр /2022.06.22/ эхэллээ. Гамшиг, онцгой байдал үүссэн нөхцөлд бүсийн төв шуурхай хариу арга хэмжээ авах, ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, гамшгийн үед олон улсад дагаж мөрддөг баримт бичгүүдийн талаар ойлголт өгөх, гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангуулах, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх үйл ажиллагаанд онцгой комиссын гишүүдийг сургаж дадлагажуулахыг гол зорилгоо болгожээ. 

3 хүн, зогсож буй хүмүүс ба цэргийн дүрэмт хувцас нарын зураг байж магад

Сургалтад аймгийн Онцгой комиссын гишүүд хамрагдаж байгаа бөгөөд сургалт онол арга зүй, ОУ-ын хүмүүнлэгийн стандарт, Онцгой комиссын гишүүдийн хувийн бэлэн байдлыг хангуулах дадлага, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хээрийн дадлага гэсэн чиглэлүүдээр явагдаж байна. Энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх тус сургалтыг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газар, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Гамшигт тэсвэртэй орон нутаг төсөл”, Монголын Улаан загалмайн нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм. 

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ