Нийгэм

"ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ ОДОН"-Т ХОВД АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ДЭД ХУРАНДАА Д. МӨНХБОЛДЫН МЭНДЧИЛГЭЭ

Хуучин оноо vдэж, ирээдvйд тэмvvлсэн өөдрөг үзэл, өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтаж байгаа олон ястны өлгий болсон Ховд нутгийн нийт иргэд, бид бүхний ажил үйлсийг ямагт дэмжин тусалж, хамтран ажиллаж байдаг аймаг орон нутгийн удирдлагууд, аж ахуйн нэгж байгууллагын хамт олон, мөр зэрэгцэн ажиллаж байгаа үйлс зорилго нэгт алба хаагч та бүхэндээ болон та бүхний бат найдвартай ар тал болж байдаг гэр бүлийнхэнд тань Шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.“Цэргийн гавъя
12/27/2016

Аймгийн Цагдаагийн газраас “Шинэ жил” арга хэмжээг зохион байгуулж байна.

“Шинэ жил”-ийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, стандартын шаардлага хангаагүй, онцгой албан татварын тэмдэггүй, гар дээрээс худалдаалагдаж байгаа архи согтууруулах ундааны зүйл болон пиротехникийн хэрэгсэл, салют, бенгалын галыг илрүүлэх зорилгоор зохион явагдаж байгаа “Шинэ жил” ерөнхий арга хэмжээний хүрээнд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид баруун бүсийн төв зах, Их буян зах болон архи согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулдаг
12/25/2016

"АЛТАН АРСЛАН-2016"-ийн шилдэгүүд тодорчээ.

УБ хот  дахь Ховд аймгийн Нутгийн зөвлөлөөс 2 жилд нэг удаа зохион байгуулдаг  Алтан арслан-2016 оны тэргүүн наадам энэ сарын 21 нд  болж өнгөрлөө. 1. Спортын салбарын оны шилдэгээр шалгарсан Баярхүүгийн Бат-Өлзийгийн шагналыг  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ховд аймгийн Буянт сумын нутгийн зөвлөлийн дарга н.Батхуяг  МУ-ын заан, Ховд аймгийн Чандмань сумын харъяат Б.Пүрэвсайхан нар гардуулан өгч баяр хүргэжээ. 2. Шинжлэх ухааны салбарын оны шилдэг Гэлэгпилийн Чулуу
12/22/2016

“Архи, тамхигүй Ховдчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинэ жилийн баяраа архигүй тэмдэглэхийг анхааруулж байна.

Шинэ жилийн баярын үеэр эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сулруулан, тэднийг харгалзах хүнгүйгээр гэртээ үлдээж, ахуйн хэрэглээний аюулгүй байдлыг хангаагүйгээс хүүхэд түлэгдэх, осол гэмтэлд өртөх явдал гарч байсан тул баярын өдрүүдэд хүүхдүүддээ  тавих анхаарал халамжаа сайжруулан, тэднийг заавал насанд хүрсэн хүний дэргэд үлдээж, осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Мөн шинэ жилийн баярыг  тэмдэглэхдээ архи согтууруулах ундааг хэтрүүлэ
12/20/2016

Ховд аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас “Эрүүл хүүхэд-Эрүүл хүнс” сарын аянын зохион байгуулав.

“Эрүүл хүүхэд-Эрүүл хүнс” сарын аяны хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын 12 жилийн 1дүгээр дунд сургуулийн 1-5 ангийн нийт 700 гаруй сурагчдад хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим алдагдсан, хэрэглэх хугацаа дууссан, чанар стандартын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргаж сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч ажиллалаа.Мөн энэ үеэр тус сургуулийн нэг ангийн 32 сурагчдыг “МОН-ФА” ХХК-тай хамтран витаминжуулах ажлыг зохион явууллаа. 
12/14/2016

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА.

Д.ДЭНСМАА: ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР СОНГОГДСОНДОО МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА.Иргэдийн төлөөлөгч Д.Дэнсмаа: Миний бие Д.Дэнсмаа нь Ховд аймагт ажиллаж амьдардаг. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон. Иргэний хариуцлагаа ухамсарлаж, иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөсөндөө маш их баяртай байна. Шүүх хуралдаанд оролцохын өмнө хэргийн материалтай танилцаж, оролцох гэж байгаа хэргийнхээ тала
12/8/2016

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” арга хэмжээний үеэр иргэдээс авсан санал асуулгын дүн гарчээ.

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” арга хэмжээний үеэр иргэдээс авсан санал асуулгын  хуудсанд хийсэн мониторингийн судалгаа                                                                            2016.12.07 Жаргалант сум Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 4 дүгээр улирлын
12/8/2016

"НЭЭЛТТЭЙ ШҮҮХ"-ийн үйл ажиллагааг иргэдэд ойртуулсаар байна.

                                                                     “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ-СУРАГЧДАД” Ховд аймаг дахь шүүхийн Тамгын үйл ажиллагааны 4 дүгээр улирлын төлөвлөгөөний дагуу тус шүүхийн тамгын газрын ажилтнууд Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад “Гэмт хэргээс урь
12/8/2016

Жаргалант сумын ЗДТГ-аас зохион байгуулсан “Сайхан сэтгэл-Сайн үйлсийн төлөө хамтдаа” аяны хүрээнд нийт 18,0 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хандивлажээ.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас санаачлан өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа Алтай, Үенч, Булган сумын малчид, ард иргэдэд туслах зорилгоор “Сайхан сэтгэл-Сайн үйлсийн төлөө хамтдаа"  гэсэн хүмүүнлэгийн аяныг өрнүүлж аяны хугацаанд  мөнгөн дүнгээр тооцвол  18 сая төгрөгний өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг  хандивласан гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байлаа. Тэгвэл  энэ сарын 6 ны өдөр Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданп
12/7/2016

“Сайхан сэтгэл-Сайн үйлсийн төлөө хамтдаа” аянд Жаргалант сумын сургууль цэцэрлэгүүд, 12 багийн ард иргэд идэвхтэй оролцжээ.

Тэнхлүүн явахад тэмээгээр тусалсанаас тэвдэж явахад тэвнээр тусал гэсэн үг бий.  Тэгвэл өвөлжилт хүндэрсэн цас зудтай хүнд нөхцөл ажиллаж амьдарч байгаа малчиддаа туслах үүднээс Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас “Сайхан сэтгэл-Сайн үйлсийн төлөө хамтдаа”  хандивын аяныг зохион байгууллаа. Алтай, Үенч, Булган сумдын   малчид ард иргэдэд туслах, хүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх, иргэний үүргээ гүйцэтгэж, нийгмийн хариуцлагаа ухамсарлах үүднээс Ховд аймгийн Жаргалант сумы
12/1/2016
Ховдын мэдээ