Ховд аймгийн хэмжээнд 434 ээж “Алдарт эх” одон авлаа

Puede ser una imagen de 6 personas y personas de pie

Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар олон хүүхэд төрүүлж төрдөө бүл нэмж, өрх гэртээ баяр хөөр хайрлаж, түмэндээ буян дуудсан эрхэм ээжүүдээ "Алдарт эх"-ийн 1,2-р зэргийн одонгоор мялааж, хүндэтгэл үзүүлж байгаа. Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 434 ээж "Алдарт эх"-ийн 1,2-р зэргийн одон авч байна.  Үүнээс 49 ээж нэгдүгээр зэргийн одон, 385 ээж хоёрдугаар зэргийн одон хүртэж байгаа юм.  

Puede ser una imagen de 3 personas, personas de pie e interior

Өнөөдөр /2022.05.31/ Жаргалант сумын 4 ба түүнээс дээш хүүхэдтэй 149 ээжид энэхүү эрхэм одонг аймгийн Засаг дарга Б. Дүгэржав, ИТХ-ын дарга Г. Пүрэвганди болон бусад албаны төлөөлөл гардуулан өгч, баяр хүргэлээ.

Puede ser una imagen de 3 personas y personas de pie

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилгаар "Алдарт эх"-ийн одонгоо гардан авч байгаа эдгээр ээжүүдийн хамгийн залуу  нь 24 настай нэгдүгээр зэргийн одонтой ээж байна.  Ээжүүд үр хүүхдээ зөв хүмүүжилтэй, хүнлэг иргэн болгон өсгөж, хүмүүжүүлэх нь чухал гэдгийг онцолж байна. 

Puede ser una imagen de 3 personas, personas de pie e interior

Ховд аймгийн 90 мянга гаруй хүн амын 40 орчим хувийг 0-18 насны хүүхэд эзэлдэг. 2022 оны эхний 4 сарын байдлаар 490 эх амаржиж, 491 хүүхэд мэндэлжээ. 

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ