Admin 8/24/2020 Photo, Design 5 Ахмадууд “Буянт гол”-ыг өглөө бүр цэвэрлэдэг Сүүлийн үед Ховд аймгийн төвөөс гурван км зайд орших “Буянт гол”-ыг хамгаалж, орчны хог хаягдлыг бууруулж буй иргэдийн эерэг хандлага, оролцоо нэмэгдэж байна.Нэгэн жишээ дурдахад “Сүүн сэтгэл холбоо”-ны гишүүд Буянт гол дээр очиж, хөгжмийн аялгуунд өглөөний дасгал тогтмол хийдэг аж.Тэд өглөө бүр Буянт гол дагуу орчны хог хаягдалыг цэвэрлэдэг гэж албаны эх сурвалж онцоллоо. Мөн иргэд гол дагуу амарч зугаалахдаа хог хаягдлаа авч явах, бусдын үлдээсэн хогийг цэвэрлэх тохиолдол нэмэгдсэн болохыг мэр 8/24/2020
Admin 8/20/2020 Photo, Design 5 17 суманд нийтийн цэвэрлэгээний ажил зохион байгуулж байна Хичээлийн шинэ жил болон 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах чиглэлд аймгийн Засаг даргын 03 тоот албан даалгавар гарсан. Үүний дагуу өнөөдөр Ховд аймгийн 17 сумын нийтийн эзэмшлийн гудамж талбай, сургууль, цэцэрлэгийн орчны бүсэд цэвэрлэгээний ажил зохион байгуулж байна. Аймгийн төв буюу Жаргалант сумын хэмжээнд тус ажилд төрийн зургаан байгууллагын 230 гаруй ажилтан, албан хаагч оролцож, гудамж талбайн хог хаягдал, хогийн ургамал зэргийг цэвэрлэн, нэгдсэн хогийн цэгт хүргэх ажлыг 8/20/2020
Admin 8/13/2020 Photo, Design 5 Сууц өмчлөгчдийн холбооны төлөөллүүдтэй уулзлаа Ховд аймгийн Жаргалант сумын удирдлагууд Сууц өмчлөгчдийн холбоо \СӨХ\-ны төлөөллүүдтэй уулзалт хийжээ. Энэ үеэр нийтийн орон сууцны цэвэрлэгээ, үйлчилгээ болон тулгамдаж буй зарим асуудлын талаар ярилцаж, харилцан санал солилцсон юм. Улзалтын үеэр Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа доголдолтой байгаа тул төрийн бодлогоор дэмжиж, өөрчлөх шаардлагатай байгаа талаар оролцогчид санал нэгдэв. Учир нь шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн тү 8/13/2020
Admin 8/13/2020 Photo, Design 5 Буянт голын зусланд 700 гаруй өрх байна Ховд аймгийн Жаргалант сумын нутаг Буянт голын ай сав дагуу зусланд гарсан айл өрхийн бүртгэл судалгаа хийжээ. Тус ажлын хүрээнд Жаргалант сумын ИТХ-ын ажлын алба, 12 багийн Засаг дарга, нийгмийн ажилтан, ЗДТГ-ын мэргэжилтэн нар хамтран ажиллалаа. Буянт голын зусланд нийт 700 гаруй өрх суурьшсан байна. Ингээд түүврийн аргаар 422 өрх, 1244 иргэнээс асуумж судалгаа авч, үер усны гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг танилцуулсан аж. Мөн өрхийн зориулалтаар 301, хур 8/13/2020
Admin 8/13/2020 Photo, Design 5 "4х108 км"-ийн уулын дугуйн буухиа тэмцээн наймдугаар сарын 15,16-ны өдөр болно Ховд аймгийн "Монгол алтай" дугуйн холбооноос жил бүр зохион явуулдаг "4х108 км"-ийн уулын дугуйн буухиа тэмцээн наймдугаар сарын 15,16-ны өдөр болно. Тэмцээнийг Ховд аймгийн төвөөс Булган сум чиглэлд зохион байгуулах ба 2020 оны баруун бүсийн аварга баг, тамирчдыг шалгаруулах гэж байгаагаараа онцлогтой юм. Иймд "Ховд-Булган 2020" сэдэвт уулын дугуйн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд баг, тамирчид идэвхтэй оролцохыг уриаллаа. Тэмцээний хүрээнд оролцогчид аймгийн төв талбайгаас Булган сумын хили 8/13/2020
Admin 8/13/2020 Photo, Design 5 “Цагаан-уул” ахмадын амралт, сувиллын газраар үйлчлүүлэхийг урьж байна. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх “Цагаан-уул” ахмадын амралт, сувиллын газраар үйлчлүүлэхийг урьж байна. Тус сувиллын газар нь хаш чулуун ор болон бусад физиk эмчилгээний багаж төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж байгаагаараа онцлогтой юм. Мөн бариа засал, массаж /бүх биеийн болон хэсэгчилсэн/, цахилгаан зүү, бумба тавих, туяаны шарлага зэрэг уламжлалт 15 төрлийн эмчилгээг хийдэг аж. Энэхүү сувиллын газар нь хоёрдугаар ээлжийн амрагчдыг энэ оны наймдугаар сарын 17-ны 8/13/2020
Admin 8/12/2020 Photo, Design 5 Тарвага агнахгүй байхыг анхааруулж байна Ховд аймагт хууль бусаар тарвага агнах болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Жаргалант суманд дөрвөн хяналтын постод 24 цагаар Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Авто тээврийн төв зэрэг мэргэжлийн анги байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тэд тарвага хууль бусаар тээвэрлэж, Жаргалант суманд нэвтэрсэн тээврийн хэрэгслийг саатуулан хуулийн дагуу шалгаж байна. Иймд жолооч, зорчигчид эрх бүхий албан тушаалтны шийдвэр, алба хаагчдын тавьсан хууль ёсны шаа 8/12/2020
Admin 8/11/2020 Photo, Design 5 Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ зохион байгуулав Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхдийг эрсдэлд нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг Жаргалант сумын Тахилт, Бичигт багийн хүүхдийн тоглоомын талбайд зохион байгууллаа. Иргэд, олон нийтийн хүүхэд хамгааллын талаар мэдлэгийг нэмэгдүүлж, хүүхдийн эрхийн зөрчлийн мэдээллийг хүлээн авч, эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хүүхдийг эрсдэлд нөхцөлд оруулж болзошгүй орчны аюулгүй байдалд хяналт тавьж ажилла 8/11/2020
Admin 8/7/2020 Photo, Design 5 Буянт гол дагуу сэрэмжлүүлэг самбар байршууллаа Мэргэжлийн байгууллагууд бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах зорилгоор сэрэмжлүүлэг бүхий самбар гаргаж, Буянт гол дагуу байршуулав. Тус самбарыг Ховд аймаг дахь Цагдаа, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран хийжээ. Үүнд бага насны хүүхдийг тогтоол ус, гол мөрөн, нуур, цөөрөм, нүхэн жорлон, ухсан нүх, шуудуу зэрэгт унах, гэмтэж бэртэх эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан байна. Сүүлийн үeд хүүхдүүд гу 8/7/2020
Admin 8/6/2020 Photo, Design 5 Залуучуудын хөгжлийн сарын аян өрнөж байна Ховд аймагт Залуучуудын хөгжлийн сарын аян “Нэг залуу-Нэг санаачилга” уриа дор өрнөж байна. Жил бүрийн наймдугаар сарын 25-нд Монголын залуучуудын өдөр тохиодог. Үүнтэй холбогдуулан 2014 оноос эхлэн Залуучуудын хөгжлийн сарын аяныг өрнүүлдэг уламжлал тогтсон байна. Тэгвэл энэ жил Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Залуучуудын хөгжлийн төв”-өөс тус аяны үйл ажиллагааг “Нэг залуу-Нэг санаачилга” уриа дор зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Мөн тус аяны үйл ажил 8/6/2020