Admin 2/10/2021 Photo, Design 5 Ёс зүй, хариуцлагатай төрийн албан хаагчдаа тодрууллаа Аймгийн ХХҮГ-аас 2020 онд төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйг эрхэмлэн ажилласан албан хаагчдаа хамт олны санал, тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу тодруулан урамшуулсан юм. Үүнд:- Хамгийн тусч албан хаагч -1 /Байгууллага хамт олны хүрээнд зохион байгуулсан хандив, тусламж, дэмжлэг, сайн үйлсийн аян зэрэг олон нийтийн ажилд хамт олноо уриалан чин сэтгэлээсээ хамгийн их идэвхи зүтгэлтэй оролцсон хамгийн Тусч сайхан сэтгэлтэй албан хаагч /- Хамгийн нийгмийн и 2/10/2021
Admin 2/9/2021 Photo, Design 5 Энэ сарын 8-9-ний хооронд нийтийн тээврийн 5 автобусаар 162 иргэнийг Улаанбаатар хотоос татан авлаа УОК-с өгсөн чиглэл, иргэдийн хүсэлтийин дагуу Ховд аймгийн онцгой комисс Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлыг зохион байгууллаа. Энэ сарын 8-9-ний хооронд нийтийн тээврийн 5 автобусаар 162 иргэнийг татан авлаа. Мөн өнөөдрийн байдлаар хувийн тээврийн хэрэгслээр ирсэн 140 иргэнийг хүлээж авсан ба энэ сарын 10-ны өдрийн 12 цаг хүртэл зөвхөн хувийн тээврийн хэрэгслээр ирэх иргэдийг хүлээж авахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотоос ирсэн иргэд 14 хоногийн хугацаанд гэрийн ажиглалт, тусгаарла 2/9/2021
Admin 2/9/2021 Photo, Design 5 Апу трейдинг ХК болон Гигант сүлжээ дэлгүүр аймгийн Онцгой комисст хандив өглөө Орон нутгийнхаа иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой комисс, шуурхай штаб, мэргэжлийн байгууллагууд үндсэн чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна.Ковид-19 цар тахлын дотоодын халдварын нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж байгаа тэдний ажлыг дэмжих үүднээс Апу трейдинг ХК болон Гигант сүлжээ дэлгүүр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнөөдөр /2021. 2/9/2021
Admin 2/9/2021 Photo, Design 5 “Насны хишиг” тэтгэмж, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдрөөс буюу 2 дугаар сарын 9-ны өдрөөс олгож эхэлнэ Ахмад настны тухай хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталж, 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.Тус хуулиар 65-69 настай ахмад настанд 50 мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд 80 мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн насны хишиг жил бүрийн Цагаан сар болон Улсын баяр наадмын өмнө олгодог.Энэ онд 140 мянган ахмадууд “Насны хишиг” тэтгэмж авах бол Эхийн алдар одон 2/9/2021
Admin 2/9/2021 Photo, Design 5 Аймгийн МХГ-аас "Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх" шалгалт хийж байна Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/05 тоот удирдамжийн дагуу Ховд аймгийн МХГ-аас "Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх" шалгалтыг энэ оны 01 дүгээр сарын 13-аас 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хийж байна. Шалгалтын хүрээнд зах худалдааны төв, хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн 75 газарт хяналт шалгалт хийж, улмаар 106 зөрчил илэрүүлж, илэрсэн зөрчлийн 75%-ийг газар дээр нь арилгуулж ажиллажээ. Энэхүү шалгалт н 2/9/2021
Admin 2/4/2021 Photo, Design 5 Улаанбаатар хотоос иргэдийг татан авах үйл ажиллагаа энэ сарын 11 хүртэл үргэлжилнэ Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 156 дугаар тушаалаар баталсан хот хоорондын зорчигч, тээвэрлэлтийг зохион байгуулах түр журмын дагуу Улаанбаатар хотоос иргэдийг татан авах үйл ажиллагаа Ховд аймагт үргэлжилж байна. Цар тахлын энэ үед нийтийн тээврээр олон хүнийг зорчуулах нь эрсдэл дагуулж байгаа учир Улаанбаатар хотоос Ховд аймагт ирэх иргэд зохих журмын дагуу хувийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой. Улаанбаатар хотоос ирэх иргэд: -Тухайн иргэн нь Ховд аймгийн үндсэн хар 2/4/2021
Admin 2/4/2021 Photo, Design 5 Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Буянт гол, Хар-Ус нуур, Мянгадын гүүр орчмоор эргүүл, хяналт хийжээ Эцэг, эхчүүд хүүхдүүдээ агаар салхинд гаргах явцдаа хүүхдээ чарган дээр суулган автомашинаар чирэх, хүүхдүүд мөсөн дээр гулгаж тоглох явцдаа бэртэж гэмтэх тохиолдол нэмэгдсээр байгаа. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжийн дагуу төрийн байгууллагууд сар бүрийн нэг өдөр Буянт гол, Хар-Ус нуур, Мянгадын гүүр орчмоор эргүүл, хяналт хийж хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. 2021 оны 02-р сарын 02- 2/4/2021
Admin 2/1/2021 Photo, Design 5 Хөрсийг хуурайшилтаас хамгаалах ажлын хүрээнд нийт 15689.97 метр квадрат талбайг мөсжүүлнэ Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, салхи шуурганы давтамж нэмэгдэж хөрсөн дахь чийгийн хэмжээ багассанаар хуурайшилт бий болохоос гадна тоосжилттой холбоотой харшлын гаралтай өвчлөл үүсэх магадлал өндөр тул дээрх байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Жаргалант сумын Засаг даргын захирамжийн дагуу Хөрсийг хуурайшилтаас хамгаалах ажлыг зохион байгуулж байна. Хөрсийг хуурайшилтаас хамгаалах ажлыг 2021 оны 01-р сарын 28-ны өдрөөс 02-р сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэх бө 2/1/2021
Admin 1/29/2021 Photo, Design 5 "Сум хөгжүүлэх сан"-аас 2010 оноос хойш зээл аваад одоо хүртэл зээлээ төлөөгүй хугацаа хэтэрсэн иргэд 2021 оны 02 сарын 25-ний дотор хугацаа хэтэрсэн зээлээ төлж дуусгана уу! 2021 оны 03 сарын 01-нд Монгол улс даяар "Сум хөгжүүлэх сан"-гийн зээлийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд холбох гэж байгаа тул 2010 оноос хойш зээл аваад одоо хүртэл зээлээ төлөөгүй хугацаа хэтэрсэн иргэд 2021 оны 02 сарын 25-ний дотор хугацаа хэтэрсэн зээлээ төлж дуусгахыг мэдэгдье. Дээрх хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийгүйгээс үүдэн Монгол банкны зээлийн мэдээллийн санд зээлийн муу түүхээр бүртгэгдвэл үүсэх эрсдлийг бид хариуцахгүй болно. Зээлийн мэдээллийн санд муу зээлийн т 1/29/2021
Admin 1/28/2021 Photo, Design 5 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар олон улсын стандарт нэвтрүүлнэ Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олон энэ онд төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор MNS ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.Тус стандартыг “Стандарттай Ховд” хөтөлбөрийн хүрээнд нэвтрүүлэх гэж байгаагаараа онцлогтой. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Ховд аймгийн Засаг дарга хооронд байгуулах гэрээнд уг стандартыг нэвтрүүлэх зорилт дэвшүүлсэн аж.Өнгөрсөн онд Ховд аймгийн төрийн 9 байгууллага үйл ажил 1/28/2021