Нийгэм

Ховд аймагт “Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа” үйл ажиллагаа амжилттай хэрэгжив

Нийгэмд эерэг хандлага бий болгох зорилгоор Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас санаачлан “Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааг гурван сарын хугацаанд зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны хүрээнд “Юу байна түүгээрээ тусалъя” сайн үйлсийн аян өрнүүлэх замаар аймгийн хэмжээнд нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай байсан 90 гаруй өрхөд гэр ахуй, хувцас, эд материалын дэмжлэг үзүүлсэн байна. Түүнчлэн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагата
7/9/2020

Жаргалант суманд бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалж буй “Бугат” бүлгийн үйл ажиллагааны явцтай танилцлаа

Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр зургаан хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Ажлын байрыг дэмжих” хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 2014 оноос эхлэн “Бүлгийн зохион байгуулалттай хүнсний ногоо тариалах” арга хэмжээ зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь тодорхой эрхэлсэн ажилгүй, газар тариалан эрхлэж өрхийн орлогоо нэмэгдүүлэх чин хүсэлтэй иргэдийг бүлэг болгон хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэж байга
7/2/2020

Б.Болормаа: Жаргалант, Цэцэг суманд нийт 13 хяналтын пост ажиллаж байна

Ховд аймагт тарваган тахалын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Болормаатай цөөн хором ярилцллаа. - Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Цагдаагийн газраас ямар арга хэмжээ авч байна вэ? -Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд нийт 13 хяналтын пост ажиллуулж
6/30/2020

Вестерн Холд ХХК-иас хийсэн МЭДЭГДЭЛ

Манай Вестерн Холд ХХК “ШИНЭ ХОВД” хөтөлбөрийн хүрээнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, Монгол Улсын Засгийн газрын бодлогын дэмжлэгтэйгээр баруун бүсэд цементийн үнийг хямдруулах Ховд эко цементийн үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг Ховд аймгийн Буянт суманд гардан хэрэгжүүлж байгаа билээ. Гэтэл сүүлийн өдрүүдэд 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үйл явц, үр дүнтэй холбогдуулан Ховд аймагт Монгол Ардын Намаас нэр дэвшин өрсөлдсөн Ц.Цогзолмаа нарын нэр бүхий зарим хүмүүс цеме
6/29/2020

Согтууруулах ундаа худалдахыг түр хориглолоо

Сонгуулийн тухай хуульд санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын олон нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын А/335 дугаар захирамж гарчээ. Үүнд, зургаадугаар сарын 23-ны өдрийн 18:00 цагаас эхлэн зургаадугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх
6/23/2020

Олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийг илрүүллээ

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багт оршин суух иргэн “Б”-ийн гэрт  энэ оны зургаадугаар сарын 13-ны өдрийн 23:00 цагийн орчимд  хулгай оржээ. Улмаар  8 ширхэг мөнгөн аяга, бусад эд зүйлийг иргэн “Т” хулгайлж байхад нь гэрийн эзэн орж ирсэн байна. Гэмт этгээд хэргийн газраас зугтахдаа хохирогчийн цээжин тус газарт 6 удаа хутгалж оргон зайлсан. Уг хэргийн талаарх дуудлага мэдээлэл Цагдаагийн газарт  тус өдрийн  23:30 цагт ирсэний дагуу бие бүрэлдэхүүнийг хэсэгчилсэн б
6/20/2020

Д.Цэрэндаваа: Ардын язгуур урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх чин хүсэлтэй...

Ховд аймгийн Чандмань сумын иргэн Д.Цэрэндаваа нь ардын язгуур урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хөөмийг өсвөр үе, залуучуудад эзэмшүүлэх арвин туршлагатай. Тэрбээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Дэлхийн Чингис хаан академийн академич, аймгийн аварга малчин, алдарт уяач гэх мэт эрхэм алдрыг хүртсэн юм. Мөн тэрбээр Ховд аймгийн ХХҮГ-аас хэрэгжүүлж байгаа “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-т хамрагдсанаар сумын иргэдэд хөөмийн урлагийн тухай үе шаттай сургалт зохион
6/19/2020

“Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна

Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухал. Тиймээс Ховд аймгийн ГБХЗХГ, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, Жаргалант сумын ЗДТГ хамтран “Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Тус ажил энэ оны зургаадугаар сарын 05-ны өдрөөс долоодугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ. Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр гарсан  хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд сурталчилан таниулах, хүүхдийг аливаа
6/18/2020

Онцгой байдлын газар эко орчин бүрдүүлжээ

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын хамт олон байгууллагынхаа гадна орчныг дотоод нөөц бололцоонд тулгуурлан бүрэн зүлэгжүүлжээ. Мөн  орчны  өнгө  үзэмжийг сайжруулах зорилгоор  усан оргилуур, саравч, сандал, төмөр хийц бүхий хашаа, гэрэлтүүлэг шинээр хийсэн байна. Ингэснээр ая тухтай, тохилог эко орчин бүрдсэн гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-аас мэдээллээ.   
6/18/2020

“Цагдаагийн тангараг” өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга болон Ховд аймаг дахь цагдаагийн газрын даргын тушаалаар цагдаагийн албанд анх томилогдсон алба хаагчдаар цагдаагийн тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр /2020.06.16/ зохион байгууллаа. Энэ үеэр цагдаагийн албанд шинээр томилогдсон 4 офицер, 11 ахлагч гээд нийт 15 алба хаагч “Цагдаагийн тангараг” өргөж, хариуцлагатай бөгөөд хүндтэй албандаа нэр төртэйгээр ажиллаж, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэхээ илэрхийллээ.Мөн
6/16/2020
Ховдын мэдээ