Нийгэм

Ховд аймгийн Ховд дулааны станцын 13 хүн ажлаасаа халагджээ.

Ховд аймгийн Ховд дулааны станцын дулаан дамжуулах төвийн машинист, тоноглолын машинист, борлуулагч зэрэг мэргэжилтэй 13 хүн ажлаасаа халагджээ. Тэд зөрчигдсөн эрхээ хамгаалуулах үүднээс станцын үйлдвэрчний хороон дарга Х.Хишигжаргалын хамтаар аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд хандлаа.ВИДЕО: 
10/4/2017

Ховд аймгийн ХХҮГ-ын хамт олон “ХАЙРААР ДҮҮРЭН ГЭР БҮЛ” өдөрлөг зохион байгуулав.

Ховд аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу 2017 оны 09-р сарын 09 ний Бямба гарагт  “ХАЙРААР ДҮҮРЭН ГЭР БҮЛ” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгт Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын хамт олон гэр бүл үр хүүхдүүдийнхээ хамтаар оролцож нэгэн өдрийг цэвэр, эрүүл агаарт өнгөрөөлөө.ВИДЕО:
9/12/2017

Нийтийн хоолны салбарт 40 гаруй жил ажилласан өндөр настан Н.Рагчаа гуай Монголын мастер тогоочдын холбооны "Хөдөлмөрийн алдар" одонгоор энгэрээ мялааалаа.

Монголын мастер тогоочдын холбооны ерөнхийлөгчийн 2017 оны 8-р сарын 01 ний өдрийн 24 тоот тушаалаар Нямын Рагчаа гуай холбооны нэрэмжит шагнал болох "Хөдөлмөрийн алдар" одонгоор энгэрээ мялааалаа. Түүний шагналыг Монголын тогоочдын холбооны дэд тэргүүн, мастер тогооч Батбаатар гардуулж баяр хүргэв. Өдгөө 78 насыг зооглож суугаа энэ буурал 1956-1961 онд Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд галч, дагалдан тогоочоор ажиллаж байгаад 1961-1980 онд Авто засварын заводын 8-р гуанзанд туслах т
8/14/2017

Монгол улсад Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Ховд аймгийн ҮЭ-ийн байгууллагын 91 жилийн ойн баярын МЭНДЧИЛГЭЭ.

МэндчилгээМонгол оронд болон Ховдын хязгаарт хөдөлмөрчин олон түмний байгууллага үүсч хөгжсөн буурал түүхт их ойнууд давхцан тохиож буй өлзий билэг дэмбэрэлтэй энэ цаг дор Үйлдвэрчин хэмээх их айлын гал голомтыг анхлан асаасан, үргэлжлүүлэн бадрааж яваа үе үеийн өгөөмөр сэтгэлт хүний төлөө үйлстнүүддээ энх мэндийн хадаг юугаан өргөн барьж, амар мэндийг нь айлтган мэндчилж байна. Зөвхөн бусдын төлөө  сэтгэлийн цацлаа өргөн сүүн замыг  туулсан 100 жилийн түүхтэй Монголын Үйлдвэрчний
8/10/2017

Монголын Скаутын холбоо, Ази Номхон Далайн бүсийн Жемборид Ховд аймгаас 70 хүүхэд 7 чиглүүлэгч багшийн хамт оролцоно.

Монголын Скаутын холбоо, Ази Номхон Далайн бүсийн Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант Чуулга-Зусланг 2017 оны 7-р сарын 27-с эхлэн 7 хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулах гэж байна. Тус чуулга уулзалтад Ази-Номхон далай, Европ, Америк тивийн нийт 40 орны 2,000 скаут, Монголын 21 аймаг, 9 дүүргийн 4,000 гаруй скаутууд болон сайн дурын удирдагч нараас бүрдсэн 7,500 хүүхэд залуучууд оролцох юм. Энэхүү томоохон арга хэмжээнд Ховд аймгаас 70 хүүхэд 7 чиглүүлэг
7/25/2017

Мөнххайрхан сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадмаар нийт 532 хурдан морийг 188 хүүхэд уралджээ.

Мөнххайрхан сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадам 7-р сарын 21-23 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Ойн баярын  хурдан морины уралдааны үеэр уралдаанч хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг, TV9 телевизийн ажилтнууд, сумын баяр наадмын морины комисс, Сумын уяачдын холбоо, Цагдаагийн байгууллагын ажилтнууд зохион байгуулалтыг хангаж ажилласан байна.Тус сумын түүхт 90 жилийн ойн
7/25/2017

Зэрэг суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулагдана.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07-р сарын 04 ний өдрийн хуралдаанаар хүн амын суурьшил ихтэй, ой хээрийн болон обьектын түймэр гарах эрсдэл өндөртэй Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, Ховд аймгийн Зэрэг суманд тус бүр  Гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулахаар шийдвэрлэжээ. Дөрөвдүгээр зэрэглэлийн  Гал түймэр унтраах, аврах анги нь 47 албан хаагчтай байх стандарттай хэдий ч эдийн засгийн хүндрэлтэй байдлыг харгалзан дээрх
7/19/2017

Тайваны Боловсролын төвийн дэмжлэгтэйгээр Ховд аймагт оёдолчин, эсгүүрчиний мэргэжил олгох 45 хоногийн сургалт явагдаж өндөрлөлөө.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан нарын санаачилгаар Тайваны Боловсролын төвийн дэмжлэгтэйгээр Ховд аймагт оёдолчин, эсгүүрчиний мэргэжил олгох 45 хоногийн  сургалт явагдаж өндөрлөлөө. Энэхүү сургалтыг УБ хотын “Футур” сургалтын төв гүйцэтгэн явуулсан бөгөөд нийт 20 хүн уг сургалтанд хамрагдаж, оёдолчин, эсгүүрчиний мэргэжил эзэмшлээ. ВИДЕО:Сургалтанд хамрагдагсдад цахилгаан оёдлын машиныг үнэ төлбөргүй олгож, сургалтыг онол дадлагыг хослуулан явуулсан нь үр
7/17/2017

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 96, Ховд аймагт Цагдаагийн газар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэв.

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 96, Ховд аймагт Цагдаагийн газар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярыг  Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газар нь  үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа алба хаагчид, тэдний гэр бүлийнхэнтэй ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Баярын арга хэмжээний үеэр алба хаагчдын дунд үндэсний бөхийн тэмцээнийг зохион явуулав. Бөхийн барилдаанд Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахл
7/16/2017

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 96, Ховд аймагт Цагдаагийн газар үүсч хөгжсөний 91 жилийн ойн баярын МЭНДЧИЛГЭЭ.

Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 96, Ховд аймагт Цагдаагийн газар үүсч хөгжсөний 91 жилийн ойг тохиолдуулан цагдаагийн албанд ажиллаж байсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж, ард иргэдийнхээ амар амгалангийн манаанд хүчин зүтгэж буй Монголын Цагдаагийн нийт алба хаагчид, тэдний гэр бүл, бидний ажил үйлсийг дэмжин тусалж, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хамт олон, нийт иргэд та бүхэндээ чин сэтгэлийн
7/16/2017
Ховдын мэдээ