Ховд аймгийн музейд өмчийн бүртгэлтэй 1036 дэсийн 3144 үзмэр хадгалагдаж байна



Эртний түүх, соёлын арвин сан хөмрөгтэй Ховд аймгийн музей нь 1950 онд 1 орон тоотой 40 гаруй үзмэртэй “Орон нутаг судлах кабинет” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. 1991 онд "Аймгийн музей" болон өргөжиж одоо 13 орон тоотой 1036 дэсийн 31044 үзмэртэйгээр баруун Монголын олон ястны түүх соёлыг сурталчлан ажиллаж байна. 



Үүнээс 925 дэсийн 3025 үзмэрийг регистрийн програмд бүртгэн оруулжээ. 17-20-р зууны үеийн Ховд хот, Угсаатны соёл, Буддын шашин, Ерөнхийлөгчийн танхим, Алдартны танхим, Байгаль, газарзүй, Эртний түүх, Бахархлын танхим гэсэн үзүүлэнгийн 9 танхимд 780 орчим  үзмэр дэлгэгдэн нийтийн хүртээл болж байна. Үүнээс угсаатны, гэрэл зураг, шашны үзмэрүүд дийлэнх хувийг эзэлдэг. 13 үндэстэн, ястны өмсөж хэрэглэж байсан дахин давтагдашгүй натур дээл, нэрт зураач Гаваагийн дүрслэх урлагийн бүтээлүүд нь тус музейн онцлох үзмэрүүд юм.



Мөн музейн харьяа Өв соёлын хүрээлэнг 2011 онд байгуулж, олон угсаатны бүлгийн ёс заншил, түүх соёлын онцлогийг харуулсан гэр музейг олон нийтэд дэлгэн харуулдаг байна. 2015-2019 оны хугацаанд буюу Ковидоос өмнөх дөрвөн жилийн хугацаанд Ховд аймгийн музейг 4000-6000 хүн үзэж сонирхсон гэсэн статистик мэдээ бий.



Жил бүрийн тавдугаар сарын 18-нд тохиодог "Олон улсын музейн өдөр"-рийг угтан Говь-Алтай аймгийн музей, Эрдэнэбүрэн сумын Соёлын төвтэй хамтран “Бошигтын өв, Ойрадын соёл” үзэсгэлэнг гаргаж, түүх соёлын үнэт олдворуудаа иргэд олон нийтэд танилцуулсан байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Миний мэдэх музей” эссэ бичлэг болон гар зургийн уралдааныг зарлаж энэ өдөр шилдэүүдийг шалгаруулах юм.   

ВИДЕО:









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ