Нийгэм

Хөл хориотой холбоотой аймгийн төвд хэвийн ажиллаж байгаа болон ажиллахгүй байгаа АТМ-үүдийн мэдээлэл

Аймгийн төвд хэвийн ажиллаж буй АТМ-үүдийн мэдээлэл:Хөл хорионы нөхцөлтэй холбоотой ажиллахгүй байгаа АТМ-үүдийн мэдээлэл:                                                                                                           
4/7/2021

Халдварын батлагдсан тохиолдол 7-оор нэмэгдэж 85 боллоо

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 05-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 06-ны 08:00 цаг буюу 24 цагийн хооронд нийт  318 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын тохиолдол 7-оор нэмэгдэж 85 болсон байна. Тодруулбал, “Мөнгөн морьт” эмнэлэгт ажилтай,халдвар авсан 1 хүний гэр бүлийн 5 хүн /тусгаарлалтад байсан/, Зэрэг суманд зөөвөрлөгдсөн тохиолдлын ойрын хавьтагч, тусгаарлалтад байсан 1 хүн, сайн дурын шинжилгээнд ха
4/6/2021

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, эрсдэлээс сэргийлнэ үү!!!

Аймгийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн алба хаагчид 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн төвийн 12 багийн нутаг дэвсгэрт хяналт, шалгалт, эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Ингэснээр орон сууц, гэр хорооллын гудамж, тоглоомын талбайд тоглож байсан 92 хүүхдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулан, зөвлөгөөг өгч тараан, 60 эцэг эх, асран хамгаалагчид хүүхэддээ тавих хяналтыг сайжруулах талаар яриа таниулга хийж, чанга яригчаар 4 төрлийн зөвлөмжийг иргэд, оло
4/5/2021

65-аас дээш настай ахмадууд 10-12 цагийн үед хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх нь хамгийн тохиромжтой

Ховд аймагт “Ковид-19”-ийн халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан томоохон зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарласан. Халдварын тоо нэмэгдэж байгаа учраас хязгаарлалтын дэглэм тогтоосон хугацааг 04 дүгээр сарын 05-ны 23:00 цаг хүртэл сунгаад байна. Энэ хугацаанд иргэд оршин суугаа газрынхаа ойролцоох хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж, хүнсээ авах боломжтой. Ялангуяа ахмад настнууд “Ковид-19”-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй учраас аймгийн Онцгой комиссын хурлаас 65-аас дэ
4/2/2021

2021 оны 04 дүгээр сарын 02-ны 09:00 цагийн байдлаар халдварын тохиолдол 4-өөр нэмэгдлээ

2021 оны 04 дүгээр сарын 02-ны 09:00 цагийн байдлаар Ховд аймагт "Ковид-19" вирусний халдварын батлагдсан тохиолдол 4-өөр нэмэгдэж 33 боллоо. Батлагдсан тохиолдын ихэнх нь 52, 62, 72 айлын орон сууц болон БОЭТ-өөс илэрчээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн вируслогийн салбар лаборатори "Ковид-19"-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш буюу 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс хойш нийтдээ 1457 сорьцонд PCR шинжилгээ хийжээ. Тус лабораторид 8 хүн 2 ээлжээр өндөр ачаалалтай ажиллаж
4/2/2021

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол 29 боллоо

2021 оны 04-р сарын 01-ний өдрийн 11:00 цагийн байдлаар Ховд аймагт "Ковид-19" халдварын батлагдсан тохиолдол 29 боллоо. Өөрөөр хэлбэл, батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтагч иргэдээс 13 иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан байна. Нийт батлагдсан тохиолдлын 26 нь Магсаржав багийн нутаг дэвсгэр 52, 62, 72 айлын орон сууцнуудын иргэд байна гэж албаны эх сурвалж мэдээллээ. Нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй учраас иргэн бүр амны хаалтаа зүүж, хариуцлагатай байхыг аймгийн Онцгой комиссоос
4/1/2021

Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтагч 281 иргэнийг урьдчилсан байдлаар тогтоогоод байна

Ховд аймагт "Ковид-19" халдварын батлагдсан 12 тохиолдол бүртгэгдсэнийг бид мэдээлсэн. Батлагдсан тохиолдлуудын ойрын буюу нэгдүгээр хавьтагч 281 иргэнийг урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Мөн өнөөдрийн байдлаар 435 иргэн гэрийн ажиглалтад, 61 иргэн тусгаарлах байранд байна. Аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагууд чиг үүргийнхээ дагуу халдвар авсан иргэдийн ойрын болон дам хавьтагч нарыг тогтоох, тандалт судалгаа хийх, ойрын хавьтлуудын иргэдийг шинжилгээнд хамруулах аж
3/31/2021

Цагдаагийн газарт 2021 оны 03 дугаар сарын 21-нээс 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ирсэн дуудлага, мэдээлэл:

2021 оны 03 дугаар сарын 21-нээс 03 дугаар сарын 28-ны өдрүүдэд Ховд аймаг дахь Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй 18, зөрчлийн 75, хүрээлэн байгаа орчны эсрэг 8, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 3 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Мөн эрүүлжүүлэгдсэн 31 тохиолдол бүртгэгдсэн гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
3/30/2021

“Хар-Ус нуурын районд амьдарч буй малчин эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, амьжиргаагаа дээшлүүлэх боломж” төсөл хэрэгжинэ

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход хөдөөгийн эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог дээшлүүлэх, тэдний амьжиргааг сайжруулах боломжийг судлан бодлогын зөвлөмж гаргах судалгааны төслүүдийг сонгон шалгаруулжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд манай улсын хөдөө аж ахуйн салбарын 84.9 хувийг бүрдүүлж буй нүүдлийн мал аж ахуй, малчин өрхүүдийн амьжиргаа эн тэргүүнд өртөж  байна. Нөгөө талаас малын тоо толгойг хязгаарлаж, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, бэлчээр, усны нөөцөө зөв
3/29/2021

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд "Приус-20" маркийн автомашин гардуулан өглөө

Ард иргэдийн аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө ажилладаг Цагдаагийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл,  унаа техникийн хүрэлцээ хангамжийг сайжруулах зорилгоор парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хийсээр байна. Тухайлбал, 2016 онд Жаргалант сум, орон нутгийн хөрөнгө оруулалтаар "приус-20" маркийн 5 автомашин,  2020 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар "Гранд старекс" маркийн нэг автомашиныг шийдвэрлэж өгсөн байдаг. Тэгвэл энэ онд мөн орон нутгийн хөрөнгө оруулалтаар "Приус
3/24/2021
Ховдын мэдээ