Нийгэм

Жаргалант сумын ЗДТГ-аас санаачлан байгууллагынхаа хүрээнд хандивын аян өрнүүлж, 12 багийн 26 өрхөд хүнсний болон халдвараас хамгаалах багцийн тусламж үзүүллээ

Цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, хүнсний талонд хамрагдаж чадаагүй, өрхөд туслах сайн үйлсийн тусламжийн аянууд өрнөсөөр байна. Тухайлбал, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд эрсдэлт нөхцөлд амьдарч буй иргэдэд тусламж үзүүлэх үүднээс хандивын аян өрнүүлсэн байна.  Аянд Жаргалант сумын ЗДТГ-ын 49 ажилтан, албан хаагчид оролцож нэг өдрийн цалингаа хандивласнаар 980 мянган төгрө
12/28/2020

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын 2020 оны тайлангийн хурал боллоо

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар 2020 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг өнөөдөр \2020.12.28\ зохион байгууллаа. Тайлангийн хурлын эхэнд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт үг хэлсэн бөгөөд тус байгууллагын 2020 оны онцлох үйл явдлыг видео хэлбэрээр танилцууллаа. Мөн ажил үйлс, амжилт ололтоороо хамт олноо манлайлсан нэр бүхий 52 алба хаагчийг шагнаж урамшуулсан юм.ВИДЕО:
12/28/2020

"Залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ"-г анх удаа онлайнаар зохион байгуулав

Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт оршин суугаа залуусын гарааны бизнес эрхлэлтийг дэмжиж, шинэ бизнес эрхлэх хүсэлтэй залуустаа 10 сая төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, ямар нэгэн барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авах боломжийг олгох үүднээс Ховд аймгийн ХХҮГ, “Start up Монгол” ТББ хамтран "Залуучуудын гарааны бизнесийг дэмжих арга хэмжээ"-г энэ сарын 18-21-ний өдрүүдэд анх удаа онлайнаар зохион байгууллаа. Энэ удааги
12/23/2020

Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаанд хориглолоо

Ховд аймгийн нутаг дэвсгэрт мотоциклийн хөдөлгөөнийг 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түр хориглолоо. Хүйтний улиралд мотоцикл эзэмшигчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг багасгах зорилгоор жил бүр мөн үед мотоциклийн хөдөлгөөнийг хориглодог. Гэвч иргэд нууцаар мотоциклтой зорчих тохиолдол цөөнгүй бий.Энэ онд Ховд аймгийн хэмжээнд зам тээврийн осол, гэмт хэрэг 29 бүртгэгджээ. Үүнээс мотоциклтой холбоотой тава
12/22/2020

Ховд аймагт гал түймрийн дуудлага 50 хувиар буурчээ

Энэ оны 12 дугаар сард Ховд аймагт ой хээрийн гал түймэр 2 удаа, обьектын гал түймэр 54 удаа гарчээ. Үүний улмаас 2 айл орон гэргүй болсон байна. Гэхдээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 50 хувиар буурсан гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
12/21/2020

Жаргалант сумын ИТХ-ын хоёрдугаар хуралдаан цахимаар явагдаж байна

Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг өнөөдөр /2020.12.18/ Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд цахимаар зохион байгуулж байна. Тус хуралдаанд 31 төлөөлөгч оролцохоос 12 төлөөлөгч нь  цахимаар, 17 төлөөлөгч нь танхимаар оролцож, хуралдаан 93 хувийн ирцтэйгээр халдвар хамгааллын дэглэмийн дагуу явагдаж буй. Энэ удаагийн хуралдаанаар дэгд өөрчлөлт оруулах тухай, хороодын чиг үүрэг бүрэлдэхүүнийг батлах тухай, Жаргалант сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажилла
12/18/2020

Хууль бус загас агнуур буурчээ

Тусгай хамгаалалттай газар нутагт зохих эрхийн бичиг, зөвшөөрөлгүй ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар загас барих нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тиймээс Ховд аймгийн Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар болон бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын баг томилогдож, энэ оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тодорхой хоёр цэгт эргүүл, хяналт шалгалт хийж байна. Зарим иргэд дэгээ ашиглан загас барьж буй зөрчил гарч байгаа. Одоогийн байдлаар хууль бусаар загас агнах зор
12/18/2020

“Хүндлэлд хүйс хамааралгүй” уран илтгэлийн цахим уралдааны шилдгүүд тодорлоо

Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүндлэлд хүйс хамааралгүй” уран илтгэлийн цахим уралдааныг амжилттай зохион байгууллаа. Тус уралдааныг “Яг одоо хүчирхийллийг цэглэе” уриатай Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоног үндэсний аяны хүрээнд хэрэгжүүлснээрээ онцлогтой. Мөн өсвөр үе, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цахим орчны зөв хэрэглээг бий болгох, хөвгүүд, эрэгтэйчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй али
12/17/2020

Ховд аймагт цахилгааны ачаалал нэмэгджээ

Ховд аймаг 89712 хүн амтай. Нийт 22513 өрх бий.  Коронавирусний халдварын тархалтын үед иргэн, аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор цахилгаан эрчим хүч, ус, хог, дулааны төлбөрийг ирэх оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төр хариуцах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Тэгвэл Ховд аймгийн хэмжээнд 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, ачаалал 13 хувиар нэмэгдсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ. Айл өрх, аж ахуйн нэгж, байгууллаг
12/17/2020

Ховд аймгийн хэмжээнд 40 гаруй гал түймрийн дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 3061 удаагийн ахуйн гал түймэр бүртгэгджээ. Түймрийн улмаас 65 хүн амь насаа алдаж, 20 хүн түлэгдэж гэмтэн, 7 иргэн угаартаж, 823 бог мал хорогдсон гэх мэдээлэл бий. Харин Ховд аймгийн хэмжээнд нийт 43 гал түймрийн дуудлага бүртгэгдсэн аж.   Иймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллага гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Ховд аймгийн Онцгой байдлын газраас танилцуулав. Үүнд, гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас
12/16/2020
Ховдын мэдээ