Музейн зарим үзмэрүүд хуучирсаар байна



Ховд аймгийн Музейн барилгыг 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойг угтан бүх нийтийн субботникоор 10 хоногийн хугацаанд барьж байгуулсан байдаг. Тухайн үед “Номын сан”-ийн зориулалтаар барьсан ч тэр цагаас хойш өдгөө хүртэл орон нутгийг судлах Музей үйл ажиллагаа явуулж иржээ. Одоо тус музейд 1036 дэсийн 3144 үзмэр хадгалагдаж байна. Нийт үзмэрийн дийлэнх хувийг угсаатны, шашны, гэрэл зургийн үзмэрүүд эзэлдэг байна. Сан хөмрөг арвин ч зориулалтын бус байранд олон жил ажилласнаас шалтгаалан зарим үзмэрүүд хуучирч байгаа тухай Сан хөмрөгч Ц.Энхжаргал ярилаа.



Тэрбээр,Түүх, өв соёлын хосгүй үнэт дурсгал болсон үзмэрийн хадгалалтыг сайжруулснаар насжилт нэмэгдэнэ. Хамгийн наад зах нь тасалгааны гэрэл, чийг дулаан зэрэг нь үзмэрийн хадгалалтад нөлөөлдөг байна. Одоогоор хадгалалтын шаардлага хангахгүйгээс хамгийн их хуучирч байгаа үзмэрт угсаатны дээл хувцас, эд өлгийн зүйлс багтаж байна. Бид тухайн үзмэрийн язгуур хэв шинжийг нь өөрчлөхгүйгээр анхан шатны сэргээн засварлалтыг орон нутагтаа хийж байна. Мөн Соёлын өвийн Үндэсний төвөөр жилд 5-10 үзмэрийг сэргээн засварлуулдаг гэлээ.

ВИДЕО: 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ