Нийгэм

Гэрийн нөхцөлд загасан бүтээгдэхүүн боловсруулж байсан зөрчлийг таслан зогсоов

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас  хэзээ, хаана, хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй, загасны нөөшилсөн бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчлийг илрүүлэн шалгалт хийж, гэрийн нөхцөлд боловсруулж байсныг  тогтоож, зөрчлийг таслан зогсоож, холбогдох арга хэмжээг авч ажилласан байна. Иргэд  хаяг шошгын зөрчилтэй, баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
5/1/2020

Ховд аймаг BEST хөтөлбөртэй хамтран ажиллана

Ховд аймаг Бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх BEST хөтөлбөртэй хамтран ажиллахаар боллоо. Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав дөрөвдүгээр сарын 28-нд “Хөгжлийн шийдэл” ТББ-аас хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөрийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус хөтөлбөрийн зорилго нь орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадваржуулах, хөгжүүлэх, санхүүжилтийн хүртээмжийг нь нэмэгдүүлж, компани
4/29/2020

Цахим уралдааны шилдгүүд тодорлоо

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ төрлийн коронавирус /Covid-19/-ний халдвараас иргэд олон нийтийг урьдчилан сэргийлэх, сэрэмж хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Сэрэмжид хором үгүй” санаачилгын аяныг 2020.04.01.-04.30-ны хооронд өрнүүлж байгаа. Санаачилгын аяны хүрээнд фэйсбүүк орчинд урьдчилан сэргийлэх зөвлөмж сэрэмжлүүлгийг шинэлэг байдлаар хүргэх "Сэрэмжид хором үгүй" цахим уралдааныг иргэдийн дунд 2020 оны 04 сарын 08-24-ний хооронд нээлттэй зохион байгуулж, олон нийтийн сүлжээнд
4/27/2020

Согтуурал шалгах багаж хүлээлгэн өгчээ

Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй мэдээлэл гарсан тохиолдолд Стандартчилалын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын Драгер буюу согтуурал шалгах тандагч багаж ашиглан тогтоодог аж. Тиймээс замын цагдаагийн тасгийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэх техник хэрэгсэл, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор аймгийн ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нийт найман ширхэг согтуурал шалгах  багаж олгож байгаа гэнэ. Аймгий
4/15/2020

Хууль бус агнууртай эрс тэмцье

Хаврын улиралд тарваганы мах хүний биед сайн гэсэн буруу ташаа ярианаас үүдэлтэй тарвагыг хууль бусаар агнаж, худалдаалах зорилготой зөрчил гарах хандлагатай байна. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаа, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагууд  хамтран Манхан сумын авто замын шалган нэвтрүүлэх хяналтын постод үүрэг гүйцэтгэж байгаа.Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хууль бусаар 22 тарвага агнаж, тээвэрлэн ирсэн
4/13/2020

Аймгийн МХГ-аас иргэдэд зөвлөмж өгч, 50 орчим амны хаалт олгов

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвх, санаачлага, сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сарын 01-30-ны өдрүүдэд "Сэрэмжид хором үгүй" аян өрнүүлж байна.Тус аяны хүрээнд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд өнөөдөр нийтийн эзэмшлийн зам, талбай, зах, худалдааны төвүүдээр явж, иргэдэд урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, шаардлага хяналт тавьж ажиллалаа. Мөн амны хаалт зүүх ёстой гэд
4/10/2020

Мал амьтны сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ

Монгол улсын Ерөнхий сайдын 2020 оны 01 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны А/126, сумын Засаг даргын 2020 оны А/120 дугаар захирамж "Ариутгал халдваргүйжүүлэлтийн сарын аян"-ы хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасаг хамтран Сангийн хэрэм, Буянт голын ай сав газар, үерийн далан, нисэхийн урд тал, Цэвэр усны станцын дээд тал, Цагаан морь зах зэрэг газруудад байсан мал амьтны сэг зэм болон арьс, шир зэрэг хог хаягдлыг  ачиж зайлуулж, ариу
4/9/2020

Худалдаа эрхлэгчид "Сэрэмжид хором үгүй" санаачлагын аянд нэгдлээ

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас "Сэрэмжид хором үгүй" аяны хүрээнд Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа Баруун бүс төв зах, Бугаан гол, Хан-Орд, Ургамал захын худалдаа эрхлэгч, үйлчлүүлэгчдэд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөмж өгч, шаардлага тавьж ажиллажээ.Бугаан гол, Хан-Орд захуудын худалдаа эрхлэгчид нь  амны хаалт зүүх, гар угааж халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын хувцас хэрэгслийг өмсөх зэрэг эрүүл а
4/9/2020

“Сэрэмжид хором үгүй” сэдвийн дор цахим уралдаан зарлалаа

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, иргэдийн идэвх, санаачлага, сэрэмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ оны дөрөвдүгээр сарын 01-30-ны өдрүүдэд "Сэрэмжид хором үгүй" санаачлагын аян өрнүүлж байна.Санаачлагын аяны хүрээнд иргэд, албан байгууллагуудын дунд шинэ төрлийн коронавирусний  халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Сэрэмжид хором үгүй” сэдвийн дор цахим уралдаан зарлалаа. Иргэд олон нийт  урьдчилан сэргийлэх зөв
4/9/2020

Сэрэмжид хором үгүй

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас коронавирусний халдвараас  урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Сэрэмжид хором үгүй” санаачлагын аян өрнүүлж байна. Коронавирусний  халдвар дэлхий дахинд тархаж, цар тахлын хэмжээнд хүрч  нийтээрээ вирустай тэмцэж байна. Бид урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал тул "Маргааш биш, яг одоо" , "Хааяа биш, яг одоо" сэрэмжлэх ёстой гэж Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас уриалав.
4/8/2020
Ховдын мэдээ