Admin 3/5/2024 Photo, Design 5 Прогресс сургуулийн "Гэрэлт ирээдүй" клубээс "Малчдадаа тусалъя" аян өрнүүлэв Ховд аймгийн Жаргалант сумын математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Прогресс сургуулийн "Гэрэлт ирээдүй" клуб нь өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдын малчдад туслах зорилготойгоор “Малчдадаа тусалъя” аяныг энэ оны 02.26-03.01-ний хооронд амжилттай зохион байгууллаа.Тус аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулж нийт 3 000 000₮-ийн үнэ бүхий зүйлс цуглуулжээ. Сурагчид хандивын эд материалыг хайрцаглан багцалж Ховд аймгийн ОБГ-т хүлээлгэн өгөв."Малчдадаа тусалъя" а 3/5/2024
Admin 1/30/2024 Photo, Design 5 Ховд хотын захирагчийн ажлын албаны дарга Г.Гончигсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Алтай аймгийн Буурчин суманд ажиллав Ховд хотын захирагчийн ажлын албаны дарга Г.Гончигсүрэн тэргүүтэй албаны бүрэлдэхүүн энэ сарын 23-26-ны хооронд БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Буурчин суманд албан айлчлал хийлээ. Энэ үеэр 2 аймаг, 2 сум хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, нөхөрсөг сумдын харилцаа тогтоох чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг үзэглэв.Санамж бичгийн хүрээнд Аялал жуулчлал, Жижиг дунд үйлдвэрлэл, Эрчим хүч, худалдааны салбарт хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийхээр тохиролцлоо. Буурчин сум 1/30/2024
Admin 1/18/2024 Photo, Design 5 Хилчид зургаан иргэний амь насыг аварчээ Хилийн цэргийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсэг Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн иргэн Б.Баярсайханы машин эзгүй хээр явж байгаад эвдэрсэн гэх дуудлага мэдээлэл хилчдэд энэ сарын 17-ны орой 19:18 цагт иржээ. Ангийн штабаас өгсөн үүргийн дагуу салбарын захирагч ахлах дэслэгч Д.Билгүүнээр ахлуулсан ахлах ахлагч Г.Алтанбагана, ахлах ахлагч Х.Дүйсенбек нарын бүрэлдэхүүнтэй бүлэг шуурхай эрэлд гарсан байна.Тэд салбараас 30 км хол зайд өвөлжөөгөө эргээд буцах замдаа машин нь эвдэрч өвлийн 1/18/2024
Admin 11/10/2023 Photo, Design 5 Арваннэгдүгээр сарын 14-ний Мягмар гарагт бүх нийтээр амарна Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ. Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 2023 оны 11 дүгээр сарын 14-ний Мягмар гарагт тохиож байна.&nb 11/10/2023
Admin 4/28/2023 Photo, Design 5 ЭЛЭГ БҮТЭН АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ" хандивын аянд нэгдэхийг уриалж байна ЭЛЭГ БҮТЭН АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ" хандивын аянд нэгдэхийг уриалж байна. Та аянд нэгдэж бусдад буян түгээхийн зэрэгцээ азаа үзэж хонжворын эзэн болох боломжтой. Хандивын сугалаа дуусахад хэдхэн хоног үлдсэн байна. Маш олон супер азтангууд байгаа. Таны сугалаа авсан 20.000 төгрөг миний эмчилгээний зардалд хандивлагдах болно.Тохирлыг Ховд аймагт явуулах юм.Г.Цэцэнхүү иргэд, олон нийт та бүхэнд хандахдаа: "Гансүх овогтой Цэцэнхүү би Ховд аймаг Алтай суманд Аав Зандаа овогтой Гансүх, Ээж Нанжаа овогтой Дү 4/28/2023
Admin 4/20/2023 Photo, Design 5 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баруун бүсийн Онцгой байдлын газарт ажиллав Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Баруун бүсийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай уулзав.Тус газрын дарга, хурандаа Б.Алтанбадралт албаны үйл ажиллагааны талаар товч танилцууллаа.Бие бүрэлдэхүүн оны эхний дөрвөн сарын байдлаар 10 хүний амь нас, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн 560 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалаад байна.Тус байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ “Тэрбум мод” үндэсн 4/20/2023
Admin 4/20/2023 Photo, Design 5 Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллалаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчидтай уулзав.Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг тус ангид хүрэлцэн ирэхэд бие бүрэлдэхүүн жагсан угтаж, ангийн захирагч, хурандаа Х.Энхболд үйл ажиллагаагаа танилцууллаа.“Ховдын хороо” хэмээн ард олонд алдаршсан, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги 1934 он 4/20/2023
Admin 4/11/2023 Photo, Design 5 Бэлчээрийн хуулийн төсөлд санал авах баруун бүсийн хэлэлцүүлгийг Ховд аймагт зохион байгуулав. УИХ-ын "Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо"-оос Монгол улсад бэлчээр зохион байгуулалт алдагдаж эмх замбараагүй, хариуцлагагүй ашигласны уршгаар талхлагдаж харилцан адилгүй түвшинд доройтож буйтай холбогдуулан Газрын тухай хуульд энэ талын зүйл заалтуудыг оруулах төслийг хэлэлцэж байгаа. Уг төслийн хүрээнд өнөөдөр /2023-04-10/ "Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь" сэдэвт баруун бүсийн хэлэлцүүлгийг Ховд аймагт зохион байгуулав.  4/11/2023
Admin 3/28/2023 Photo, Design 5 Дэлхийн дээвэрт хүрэх Нутгийн уулчдаа дэмжье Дэлхийн дээвэр болсон Эверестэд /далайн түвшнээс дээш 8848м/ Хан Жаргалант хайрхнаараа овоглосон "Жаргалант" уулчдын баг Монгол улсаа төлөөлөн удахгүй авиралт хийх гэж байна. Энэ багт Ховд аймгаа төлөөлөн 3 уулчин оролцож байна. Тодруулбал, Манхан сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, "Барагшун фарм" эм хангамжийн компанийн ерөнхий захирал өндөр уулын спортын мастер С.Ганхүү, Чандмань сумын харьяат Аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан, орчуулагч, хөтөч, МУҮХ-ны Ёс зүй, 3/28/2023
Admin 3/28/2023 Photo, Design 5 Улсын бүртгэгчдийн нэгдсэн сургалт боллоо Улсын бүртгэлийн байгууллагын 2023 оны бодлого, төлөвлөлт, дотоод үйл ажиллагааг танилцуулах, цаг үеийн нөхцөл байдлын талаар санал, мэдээлэл солилцох, улсын бүртгэгч нарт үүрэг, чиглэл зөвлөмж өгөх зорилгоор энэ удаагийн "НЭГДСЭН СУРГАЛТ" зохион байгуулав. 03 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан уг сургалтад Иргэний улсын бүртгэлийн, ЭХЭУБ-ийн улсын бүртгэгч нар, үйлчилгээний ажилтнууд оролцлоо. Энэ үеэр Үндэсний цахим гадаад паспорт олгох ажлын нээлтийг зохион байгуулж зарим ирг 3/28/2023