Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн аймгийн нэгдсэн зөвлөгөөн боллоо

May be an image of 5 people and people standing


Сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн гаралт нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүүхдийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч ажиллах шаардлага гарч байна.
Иймээс “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн зөвлөгөөн"-ийг үндэсний хэмжээнд зохион байгуулах чиглэлтэй уялдуулан Ховд аймгийн ГБХЗХГ-аас санаачлан, Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, ДЗОУБ-ын Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн аймгийн нэгдсэн зөвлөгөөн”-ийг өнөөдөр зохион байгууллаа.

May be an image of 1 person and standing

Ховд аймагт 0-18 насны 36,736 хүүхэд байгаа нь нийт хүн амын 40,6 хувийг эзэлдэг байна. 2021 оны байдлаар аймгийн ГБХЗХГ-т хүүхдийн эсрэг зөрчил, гомдол мэдээлэл 169 бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дийлэнхи хувийг хүүхдийн үл хайхрах, бие махбодь, сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой гомдол мэдээллүүд эзэлж байна. Эндээс үзэхэд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид хамтын ажиллагаагаа сайжруулах, хүүхдийг асран хамгаалах анхдагч орчин болох гэр бүл, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх асуудлууд байгаа нь харагдаж байна. 

May be an image of 2 people and people standing

Дээрх зөвлөгөөнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд, Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Хууль зүйн хорооны гишүүд, Сумдын хамтарсан багийн гишүүд, Жаргалант сумын ЕБС, цэцэрлэгийн захирал эрхлэгч гээд 200-аад хүн оролцлоо.

May be an image of 4 people, people sitting and people standing

Зөвлөгөөнд оролцогчдоос: 
- Эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх
- Цахим орчин дах хүүхдийн эсрэг хүчирхийллийн эсрэг дорвитой арга хэмжээ авах 
- Боловсролыг орчин дахь эрсдэлийг бууруулах буюу хүүхдийн аюулгүй байдлын хангах
- Хамтарсан багуудын үйл ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэх, анхан, дунд шатанд ажиллаж байгаа сумын нийгмийн бодлогын ажилтнууд, нийгмийн ажилтнуудын ажиллах орчин нөхцлийг сайжруулах, цалин хангамжийг нэмэгдүүлэх гэх мэт санал санаачлагууд гарсан. 
Зөвлөгөөний төгсгөлд хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлэгүүдийг зохион байгуулж аймаг орон нутагтаа хэрэгжүүлж болох хэд хэдэн санаачлага гарлаа. Үүнд: 
- Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулахад аймаг орон нутгийн зүгээс УИХ-ын гишүүддээ нэн яаралтай хүсэл шаардлага хүргүүлэх
- 2023 оныг Хүүхэд хамгааллын жил болгон бүх нийтийн анхааралд хүргэх санаачлагыг аймаг, орон нутгийн удирдлагуудад уламжлах
- Хариуцлагатай хүүхэд хамгаалал аймгийн дэд хөтөлбөрийн төслийг боловсруулж аймгийн ИТХ, засаг даргад уламжлах зэрэг олон санал санаачлагууд гарлаа.

ВИДЕО:



May be an image of 1 person, standing, sitting and indoor

May be an image of 4 people and people standing


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ