Нийгэм

Албандаа 40 жил “зүтгэсэн” “Зил-130 АЦ 40” хөшөө болон сүндэрлэлээ

Анх 1976 оноос хойш ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гал усны голомтод үүрэг гүйцэтгэн ажилласан “Зил-130 АЦ 40” маркийн гал унтраах автомашин түүхэнд мөнхлөгдөн Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гадна талбайд хөшөө болон сүндэрлэлээ. Гал түймэр унтраах, аврах 48 дугаар анги 50 жилийн ойтойгоо золгож байгаа бол “Зил-130 АЦ 40” автомашины 1976-2016 онд  буюу албанд зүтгэсэний 40 жилийн ой давхцаж байгаа юм.  Алба хаа
11/18/2019

"Эрсдэлгүй бизнесийн төлөө" уулзалт, хэлэлцүүлэг болов

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Жаргалант сумын ЗДТГ, Ховд аймаг дахь Худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран бизнесс эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх зорилгоор “Эрсдэлгүй бизнесийн төлөө” уулзалт, хэлэлцүүлгийг энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Уулзалт, хэлэлцүүлэгт 120 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, санал солилцов.Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Иргэн
11/14/2019

“Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нөлөөлөх уулзалт” зохион байгуулав

Улсын хэмжээнд жилд дунджаар 30-40 төрлийн 45 мянга орчим халдварт өвчин гардаг. Үүнээс бэлгийн замын халдварт өвчин 38 хувийг эзэлдэг. Бэлгийн замын халдварт өвчин дотроос тэмбүүгийн өвчлөл мөн 38-40 хувийг эзэлж, сүүлийн таван жилийн судалгаагаар өвчлөл тодорхой хувиар нэмэгдэж байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн сайдын А/327 дугаар тушаалаар улсын хэмжээнд “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн ЭМГ-аас санаачилан “Тэмбүүг ус
11/13/2019

Иргэдийг аж ахуй эрхлэлт, хөдөлмөрт бэлтгэх “Бизнесээ эхэл” сэдэвт сургалт явагдаж байна

Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Дарь-Овооны эзэд” ТББ-тай хамтран иргэдийг аж ахуй эрхлэлт, хөдөлмөрт бэлтгэх “Бизнесээ эхэл” сэдэвт сургалтыг 11 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад Ховд аймгийн бичил бизнес эрхлэгч иргэн, хувиараа хөдөлмөр эрхлэгч, зээл, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар төсөл бичсэн, төсөл нь шалгарсан иргэд болон цаашид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээнд хамрагдах хүсэлтээ иргэдийн тө
11/13/2019

Ховд-Улаанбаатар чиглэлийн 46 зорчигчтой автобус осолджээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян багийн “Бор-Овооны давст” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ховд” ХХК-ийн эзэмшлийн “Гранвэрд” загварын 46 зорчигчтой /43 том хүн, 3 хүүхэд/ автобус, Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд зорчиж явсан “Петролинг” ХХК-ийн эзэмшлийн “Хово” загварын ачааны автомашинтай мөргөлдсөн осол гарчээ.Ослын тухай дуудлагыг 11.10-ны өдрийн 01:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаа
11/11/2019

Ховд аймагт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н сургалт зохион байгуулав

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөр” болон аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “Дарь-Овооны эзэд” ТББ хамтран “Нийт ажилтнуудын ХАБЭА-н сургалт” болон ХАБЭА-н мэргэжилтэн бэлтгэх мэргэшүүлэх сургалт зохион байгууллаа. Нийт ажилтнуудад зориулсан сургалтад Ховд дулааны станц, барилгын компаниуд, шатахуун түгээх станц, нисэх онгоцны буудал зэрэг 10 гаруй байгууллагын 80 ажилтан хамрагдсан. Харин мэргэшүүлэх сургал
11/11/2019

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Жаргалант сумын худалдааны төвүүдэд борлуулж буй цайны идээнд хяналт шалгалт хийжээ

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Жаргалант сумын худалдааны төвүүдэд борлуулж буй цайны идээнд хяналт шалгалт хийж, хаяг, шошгоны зөрчилтэй Сартагтайн цай, Шар тостой гүрж ногоон цай, Хөсөг цай зэрэг гурван нэр төрлийн 72 цайг дотоод хяналтаар буцаан татан авалт хийлгэсэн байна.Мөн хадгалах хугацаа дууссан Найман гишүүн төгөлдөр, Дугуй булант, Мөнгөн аяга, Пакеттай цай, Сутай цай зэрэг нэрийн нийт 260 ширхэг цайг хураан авчээ.Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хүнсний
11/8/2019

Хог хаягдлын төвлөрсөн цэгт 10 гаруй га газрыг цэвэрлэжээ

Хог хаягдлын төвлөрсөн цэгийг эмх цэгц, зохион байгуулалтад оруулах зорилгоор хур хог цэвэрлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ удаа “Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн ЗДТГ-ын захиалгын дагуу “Зөөлөн тэмүүлэл констракшн” ХХК-аас орон нутгийн 75 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 14 хоногийн хугацаанд хог хаягдлын төвлөрсөн цэгийн хур хогийг цэвэрлэсэн байна. Ингэхдээ хог хаягдлын төвлөрсөн цэгт 10 гаруй га газрыг цэвэрлэн 1207
11/8/2019

Ховд аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгжийн "Эцэг эхийн зөвлөл"-ийн гишүүдийн уулзалт, хэлэлцүүлэг болов

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолоор албан байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд Эцэг эхийн зөвлөл байгуулан ажиллуулах, хүүхэд хамгааллын бодлогын жишиг баримт бичгийг боловсруулан мөрдөж ажиллахыг үүрэг болгосон. Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Жаргалант сумын албан байгууллагуудын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлүүдийг чадавхижуулах, арга зүйгээр хангах сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан. Тэгвэл 11 дүгээр сарын 06-нд зөвлөлийн үйл ажилл
11/7/2019

Төрийн албан хаагчдын хүүхдийн “Мэндэлсэн өдөр”-өөр цалинтай чөлөө олгоно

“Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн Ховд аймгийн нэгдсэн зөвлөгөөн”-ий зөвлөмжийн 3.6-д “Төрийн албан хаагчид гэр бүлдээ гаргах чөлөөт цагийг зохицуулах, хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох” тухай заасан байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А|661 дүгээр захирамж гарч, бүх шатны төрийн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг дэмжих, тэдний хүүхэд, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэгдүүлэх, хүүхдийн эрхийг дээдлэх, гэр бүлд ээлтэй орчин бий болгох зорилгоор
11/7/2019
Ховдын мэдээ