Сар шинийн баярын өдрүүдэд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Жижүүрийн Шуурхай албанд гэмт хэргийн шинжтэй 3, зөрчлийн шинжтэй 13 нийт 16 гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн улмаас 2 хүн золгүй байдлаар амь насаа алджээ. Энэ хэргийг Цагдаагийн газар шалгаж байна. Өнгөрсөн оны сар шинийн баярын үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт хэвийн түвшинд байсан бол зөрчил 70 хувиар өслөө гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дарга, Цагдаагийн хошууч Д.Бямбасүрэн хэллээ.ВИДЕО:Д.Бямбасүрэн Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дарга, Цагдаагийн хошуучБаярын өдрүүдэд Ховд аймгийн хэмжээнд 22 пост, хяналтын цэгт 120, өдөр, оройн эргүүлд 85, жижүүр харуулд 115, нийт давхардсан тоогоор цагдаагийн 320 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Мөн гэрийн ажиглалтад байгаа иргэдэд мэргэжлийн анги байгууллага болон төрийн байгууллагын алба хаагчид хуваарийн дагуу хяналт тавьж ажилласан. Ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ. Огноо: 2/15/2021 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1004 Мэдээ таалагдсан: