2021 онд гэр бүлийн хэрэгцээнд зориулан их голын ард 300-400 иргэнд 0.07 га газрыг шинээр олгоно

No photo description available.

Аймгийн ГХБХБГ нь иргэдэд газар олгох асуудлыг үе шаттайгаар зохион байгуулсаар байна. Тухайлбал, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр 540 иргэнд их голын ард шинээр газар эзэмшүүлэх шийдвэр гарч хууль журмын дагуу иргэдэд газрыг нь олгожээ. Тэгвэл 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршилд  буюу Цамбагарав багийн нутаг дэвсгэр болох Буянт их голын ард  гэр бүлийн хэрэгцээнд зориулан 300-400 иргэнд 0.07 га газрыг шинээр олгохоор шийдвэрлээд байна.

ВИДЕО: Э.ДӨЛБАДРАЛ /ГХБХБГ-ЫН ДАРГА/



Шинээр газар хүссэн иргэдийн материалыг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 03 дугаар сарын 12-ны өдөр хүртэл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүлээн авахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ