УОК-с өгсөн чиглэл, иргэдийн хүсэлтийин дагуу Ховд аймгийн онцгой комисс Улаанбаатар хотоос иргэдээ татан авах ажлыг зохион байгууллаа. Энэ сарын 8-9-ний хооронд нийтийн тээврийн 5 автобусаар 162 иргэнийг татан авлаа. Мөн өнөөдрийн байдлаар хувийн тээврийн хэрэгслээр ирсэн 140 иргэнийг хүлээж авсан ба энэ сарын 10-ны өдрийн 12 цаг хүртэл зөвхөн хувийн тээврийн хэрэгслээр ирэх иргэдийг хүлээж авахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотоос ирсэн иргэд 14 хоногийн хугацаанд гэрийн ажиглалт, тусгаарлалтын дэглэмийг мөрдөх учиртай. Хэрэгжилтэд нь хэрхэн хяналт тавьж байгаа талаар Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-ын дарга, аймгийн ОК-ын орлогч, дэд хурандаа Б.Алтанбадралтаас тодрууллаа...ВИДЕО: Огноо: 2/9/2021 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 892 Мэдээ таалагдсан: