Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/05 тоот удирдамжийн дагуу Ховд аймгийн МХГ-аас "Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх" шалгалтыг энэ оны 01 дүгээр сарын 13-аас 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хийж байна. Шалгалтын хүрээнд зах худалдааны төв, хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн 75 газарт хяналт шалгалт хийж, улмаар 106 зөрчил илэрүүлж, илэрсэн зөрчлийн 75%-ийг газар дээр нь арилгуулж ажиллажээ. Энэхүү шалгалт нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээний үед хүнсний үйлдвэрлэл, худалдаа, хадгалалт, түгээлт, тээвэрлэлт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд шалгалт хийж, хүнсний аюулгүй байдлыг хангуулах, коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, хоол хүнсээр дамжих хордлого, халдвар болзошгүй эрсдэлээс сэргийлж, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилготой юм.
ВИДЕО: О.Дарьжав /Ховд аймгийн МХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгаалалын хяналтын улсын байцаагч/