Аймгийн ХХҮГ-аас 2020 онд төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүйг эрхэмлэн ажилласан албан хаагчдаа хамт олны санал, тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу тодруулан урамшуулсан юм.
Үүнд:- Хамгийн тусч албан хаагч -1 /Байгууллага хамт олны хүрээнд зохион байгуулсан хандив, тусламж, дэмжлэг, сайн үйлсийн аян зэрэг олон нийтийн ажилд хамт олноо уриалан чин сэтгэлээсээ хамгийн их идэвхи зүтгэлтэй оролцсон хамгийн Тусч сайхан сэтгэлтэй албан хаагч /
- Хамгийн нийгмийн идэвхитэй албан хаагч-1 /Байгууллага, олон нийтийн дунд зохион байгуулсан бүх төрлийн арга хэмжээ, үйл ажиллагаанд тогтмол идэвхи санаачлагатай хамт олныг уриалан оролцдог, аливаа зүйлд ажил хэрэгч хандаж шинэ санал санаачилга гаргадаг хамгийн нийгмийн идэвх сайтай албан хаагч/
Хамгийн хариуцлагатай албан хаагч-1 /Байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь хариуцлагатай, чанартай хийж гүйцэтгэдэг өөрийн хариуцсан ажлаа байнга чанартай зохион байгуулдаг, хувийн зохион байгуулалт сайтай, ажил хэрэгч албан хаагч/-ийг тус тус шалгарууллаа.
2020 оны ёс зүйтэй, хариуцлагатай төрийн албан хаагчаар ЗХХ-ийн дарга П.Батнасан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д.Янжиндулам, Мөнххайрхан сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Алтансувд нар шалгарлаа.