Түр хамгаалах байрны ажилтнуудыг чадавхжуулах сургалт боллоо



Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ, Ховд аймаг дахь Цагдаагийн газар, ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтэс, ГБХЗХГ хамтран "Түр хамгаалах байрны ажилтнуудыг чадавхжуулах нь" сэдэвт сургалтыг өнөөдөр /2021.02.19/ зохион байгууллаа. 
Түр хамгаалах байрны ажилтнуудад ажил үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай хууль тогтоомж, журмын талаар мэдлэг олгох, түүнийг хэрэгжүүлэх ур чадварыг сайжруулах, хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэх, аюулгүй байдлыг хангах арга тактикийг нэмэгдүүлэхэд сургалтын зорилго чиглэж байв. Сургалтад орлолцогчид Жендэр хөгжлийн асуудал, гэр бүлийн тухай хууль болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, төрийн албан хаагчийн ёсзүй зэрэг 5 сэдвийн хүрээнд мэдлэгээ дээшлүүллээ. Сургалтын төгсгөлд бататгах сорил, сургалтын үнэлгээнд тулгуурлан сертификат олгосон юм.

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ