Орон нутгийнхаа иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой комисс, шуурхай штаб, мэргэжлийн байгууллагууд үндсэн чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна.
Ковид-19 цар тахлын дотоодын халдварын нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллаж байгаа тэдний ажлыг дэмжих үүднээс Апу трейдинг ХК болон Гигант сүлжээ дэлгүүр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнөөдөр /2021.02.09/ аймгийн Онцгой комисст өөрсдийн бүтээгдэхүүн болох 670 мянган төгрөгний үнэ бүхий 20 авдар буюу нийт 240 ширхэг цэвэр сүү хандивлалаа.
Гигант сүлжээ дэлгүүрийн хамт олон тус хандивыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн ОБГ-ын дарга, аймгийн ОК-ын орлогч дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт, ОБГ-ын орлогч, аймгийн ОК-ын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Г.Нэргүй нарт албан ёсоор хүлээлгэн өгч ажлын амжилт хүслээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.